93-р сургуулийн номын чөлөөт индэр

500 асуулт

2013 оны 12-р сарын 17 Нийтэлсэн МХУЗ-ын ЗАН

Асуулт

1. Гурван нүүдлийн газар хардаг Дува сохор, Бурхан Халдун дээрээс хаашаа нүүж айсуй бөлөг иргэнийг харсан бэ?

2. Чингисийн хөвүүдээс хэн бор дарсанд их орсон бэ?

3. Алан гоо хаана төрсөн хэний охин бэ?

4. Бие тэргүүнтэй дээл захтай гэж хэн хэнд хэлдэг вэ?

5. Чингис хаан,  хэний ятгалгаар Хасарыг барихааар явдаг вэ?

6. Барс жил  Чингис хаан бээр Их Монгол улсын хаан болоод, төр улсаа төвхнүүлэхдээ хэдэн мянгадын ноёдыг томилсон бэ?

7. Бүгүнүдэй, Бэлгүнүдэй хоёр хэний хүүхэд вэ?

8. Урианхадай  хүн чөх бугын махнаас юу юуг нь өөрөө авч, бусдыг шорлог болгон Добун мэргэнд өгдөг вэ?

9. Ононы түнд хуримлахуйд, Бэлгүдэйн мөрийг ангасхийтэл цавчсан хүн аль аймгийн хэн гэдэг хүн  бэ?

10. Чингис хааны итгэлт зарц эмгэн хэн бэ?

11. Есүхэй баатар Өгүлэн эхийг булаахад Өгэлүн эх “Онон мөрнийг долгистол, Ой хөндийг дуурстал их дуугаар уйлж явахуйд”

              ятгасан хүн Чингис хааны ямар төрөл садан болох вэ?

12.  “Хамгийн хаан, улсын эзэн байж охиноо өөрөө хүргэхийг надаар гэсгээгтүн” хэмээх үгийг ямар хүн хэнээр хэнд хэлүүлдэг вэ?

13. Өгэлүн үжинийг бяцхан хөвүүдийнх нь хамт нутагт нь хаяж нүүсэн аймгийн тэргүүн хэн бэ?

14. Татар иргэн Амбагай хааныг барьж аль улсын хэн гэдэг хаанд авч оддог вэ?

15. МНТ-ны I бүлгийн 57-р зүйлд Хутулаг хаан өргөмжлөөд Хорхонагийн саглагар мод тойрон  “Хавиргандаа
              Хуулга болтол
              Өвдгөндөө
              Өвчин ортол” дэвсэв гэсэн байдаг. Энэ нь юуг дүрсэлсэн бэ?

16. Өгөдэй хаан Хятан иргэний Алтан ханыг дайлахдаа Их агуругаа хэнд хариуцуулж үлдээсэн бэ?

17.  “Жад” гэдэг ямар утгатай үг вэ?

18. Хиад иргэний сүлд нь юу байдаг вэ?

19. Өгэлүн үжинийг ихсийн хишиг, идээ шүүс, сархадаас хэн, хэн хождуулдаг вэ?

20. "Хоёр залуус буй, та нар. Нөхөрлөгтүн. Мөнөө хойно бүү тэвчилдэгтүн" хэмээн хэн ямар хүмүүст сурган хэлдэг вэ?

21. Өгөдэй хааны хаан ор суусан хулгана жил нийтийн он тооллын хэдэн он бэ?

22. Есүхэй баатар дотор нь муу байх үедээ,дэргэд нь ойр байсан ямар хүнийг, хааш нь ямар хэргээр явуулдаг вэ?

23. "Намайг үнсээр хийсгэн алдав чи" гэж Тэмүжинд хэн хэлдэг вэ?

24. Тайчууд ах дүү нар бэлэвсэн Өгэлүн үжинийг өчүүхэн хөвгүүдтэй нь нутагт орхиж нүүхэд, Хонхотадай Чараха өвгөн очиж ятгахуйд “Цээлийн               ус тасарлаа, Цэгээн чулуу цуурлаа” хэмээн хэн жадаар хатгадаг вэ?

25. Чингисийн нас барсан ба Өгөдэйн хаан болсон тухай МНТ-ны хэддүгээр бүлэгт гардаг вэ?

26. Чингис хаан дайн байлдааны талбараас олсон хөвүүдээ хэнд өгч тэжээлгэдэг вэ?

27. Бэлгүдэй, Бэгтэр хоёр Тэмүжин, Хасар хоёрын барьсан гэгээлэг сугаснаас өмнө юуг булаасан  бэ?

28. Өгөдэй Чингис хаан эцгээсээ хойш хэдэн сайн үйл хийсэн бэ?

29. Тэмүжин тайчуудаас буруулан шугуй дотор зургаа хоноод, гаръя хэмээхэд юу саад болдог вэ?

30. Есүхэй баатар Өгэлүн эхийг булаахдаа хэн хэнтэй хамт явдаг вэ?

31. Тэмүжин шөнө юугаар чиг аван, Сорхон шарын гэрийг олж очдог вэ?

32. Хэрлэний хөдөө арал, Долоон болдог Шилхэнцэг хоёрын дунд ордос бууж, ямар үйл явдал болж байхад МНТ-г бичиж дууссан бэ?

33. Хүн нуув хэмээн “Өөр зуураа нэгжье” гэж Тайчууд хэд дэх өдрөөсөө Тэмүжинийг эрж эхэлсэн бэ?

34. МНТ-нд "бэдрэх" хэмээх үг олонтаа тохиолддог.  Ойролцоо утгат үгсийг нэрлэнэ үү?

35. “ Хулхи нь гуужиж, Шүлс нь сэвэрчихлээ”хэмээн Тэмүжинийг барихаар аль аймгийнхан         довтлон ирдэг вэ?

36. Чимбай, Чулуун хоёр хэний хөвүүд вэ?

37. Чингис хаан ямар учраас Зургаадай нэрийг халж,  Зэбэ хэмээн нэрийдсэн бэ? 

38. "Эрийн мун адил буй за. Би чамд хань болъё." хэмээн Тэмүжинд өгүүлж, тэр цагаас хойш   насан турш нөхөрлөсөн хүний нэр хэн бэ?

39. Жамухад ямар цол өгдөг вэ?

40. Ай халаг хөвүүнээсээ хагацахуйяа төрөөсөө хагацав би гэж хэн хэлдэг вэ?

41. Тэмүжин Тайчуудаас нуугдан шугуй дотор 9 хонож, гэрийн чинээ цагаан гүрийг тойрон гарч үл болох тул ямар хутгаар мод огтчин гардаг               вэ?

42. Бодончар “ Тугаарын түнхэлиг горхиноо бүхүй иргэн их бага, муу сайн, адаг түрүү үгүй эн сацуу буй.

              Хялбар иргэн буй. Бид тэднийг дагуулья” гэж хэнд хэлсэн бэ?

43. Өгөдэй хааныг ямар жил, хаана хуралдсан, Их хурилдайгаар Их Монгол улсын хаанаар өргөмжилдөг вэ?

44. Хорчи ноён, Хутугу бэхи хоёр хэнд баригдсан бэ?

45. Хэвтүүлээс юу асуусан хүний хувцас сэлтийг авах зарлиг засагтай байсан бэ?

46. Тэмүжин Тайчуудын хурим тарах үед  хялбар хөвүүнээс дөнгөө татан авч, толгой руу нь дэлдэн гүйж хаана нуугддаг вэ?

47. Шарга агттан найман морьдыг гэрийн дэргэдээс дээрэм авч явахад, оготор дарги хонгорыг унаж, хэн тарваганд явсан байдаг вэ?

48. Чингис хаан Наймантай байлдахын өмнө одноос олон галтан болж харагдахын тулд ямар арга хэрэглэсэн бэ?

49.  “Эх эх, үтэр бос, газар доргилж төвөргөөн сонсдоно” хэмээн Хоогчин эмгэн сэрэмжлүүлэхүйд ямар аймгийнхан довтолдог вэ?

50. Чингис хааны дөрвөн хүлүг баатрын хэн нь анх тус хүргэн нөхөрлөсөн бэ?

51. Гурван Мэргид довтлоход хэнд морь дутдаг вэ?

52. Хоогчин эмгэн Бөртэ үжинийг битүү харуутай тэргэнд нууж  хаашаа явж байдаг вэ?

53. Бурхан Халдуны умба шавар, бэрх ой нь ямар амьтан шургахааргүй шигүү байсан вэ?

54. Гурван мэргидийн нэрийг тоочино уу?  

55. Мэргидүүд ямар шалтгаанаар Тэмүжинд довтолсон вэ?

56. Тэмүжин, Бөртэ үжин хоёрын насны зөрүүг хэлнэ үү?

57. Өгөгдсөн хэсгийн орхигдсон үгийг нөхөж хэлнэ үү?

              "Бурхан Халдуныг

              Өглөө бүр мялаасугай
              Өдөр бүр .............."

58. Тэмүжин, Хасар, Бэлгүйдэй гурав Туул мөрний Хар түнээ нутаглаж буй хэнд очиж “Эм, хөвүүг аварч өгтүгэй” хэмээдэг вэ?

59. Цус үл гарган нөгчөөх ялыг ямар хүнд ноогдуулдаг байсан бэ?

60. Өгөгдсөн хэсгийн орхигдсон үгийг нөхөж хэлнэ үү?

              “Булган дахын чинь хариу,

              Бутарсан улсыг чинь бүрдүүлж өгсү, 

              Булган дахын чинь хариуд  

              Бүгд мэргидийг бүрэлгэж

               ...........чинь аварч өгсү, би"

61. Гурван Мэргидийг довтлоход Тэмүжин, Ван хан, Жаха гамбу, Жамуха эд дөрвүүл Ботохан бооржид уулзалдах болзоог  хэн тогтоосон бэ?

62. Өгөгдсөн хэсгийн орхигдсон үгийг нөхөж хэлнэ үү?

              "Хар хурданаа унав , би

               - .......дээлээ өмсөв би,

              Хатан жадаа барив би,

              Хатгуурт сумаа онилов, би"

63. Жамуха Гурван Мэргидийг довтлох болзоонд “Тоорил хан”-г Бурхан Халдуны хаагуур морил гэж хэл хүргүүлсэн бэ?

64. МНТ-нд " Сүвээ сэжиж, хавирга хатгах" гэсэн хэлц үг бий. Утгыг хэлнэ үү?

65. Тоорил ханы дүүгийн нэр хэн бэ?

66. Өгэлүн эхээс гарсан Тэмүжиний дөрөв дэх дүү нь хэн бэ?

67. Мэргидийн улс “дайн айсуй” хэмээн шөнөөр хаашаа дүрвэсэн бэ?

68. Ботохан бооржи болзоот газарт хэн, хэн хождож ирдэг вэ?

69. Бартан баатрын хоёрдугаар хөвгүүн нь хэн бэ?

70. Өгөгдсөн хэсгийн орхигдсон үгийг нөхөж хэлнэ үү?

              "Бороотой боловч

              Болзоондоо

              Хуртай боловч

              ........бүү хожидъё. "

71. Мэргидийг дарсаны дараа Жамуха хэний алтан бүсийг олз болгон авсан бэ?

72. Тэмүжин, Тоорил хан, Жамуха тэргүүтэн Бөртэ үжинийг аврахаар Гурван мэргидийг довтлон эзлэх үед, Бэлгүдэй эхийгээ эрж эс олохдоо               ямар хүмүүсийг үзмэгц харваж байсан бэ?

73. "Агууланд шахан бууя

Адуучин, бидний

Алачуха /гэр оромж/ хүртүгэй.

Голд шахан бууя,

 Хоньчин хургачин бидний

Хоолд хүртүгэй" гэсэн үгийг Тэмүжин ухан ядаж, хэнээс асуудаг вэ?

74. Тайчуудын Бэсүдийн нутгаас Өгэлүн эх хэнийг авч тэжээдэг вэ?

75. Есүхэй баатар хэнийг  гэргий буулган явж байхад довтолдог вэ?  

76. Тэмүжин Жамуха хоёр хэдэн удаа анд бололцдог вэ?

77. Нэрт жанжин Сүбэгээдэй баатар аль аймаг овгийн хүн бэ?

78. Мэргидийг довтолсоны ард Мангудаас ах дүү хэн ирж нийлдэг вэ?

79. ""Бодончар богдын барьж авсан эмээс төрсөн бид Жамухатай “хээл нэгтэн, Хэхэ гагцтан” бүлгээ" гэж хэн Тэмүжинд өгүүлдэг вэ?

80. Чингис хаан “Хүчирхэгчдийн хүзүүг нь хянгардагтун, оморхогсдын омрууг нь огтлогтун гэж хэн гуравт хэлсэн бэ?

81. Тайчуудын Хуту, Моричи, Мулхалху гуравт ямар ажил даалгадаг вэ?

82. Чингис хаан Боорчу, Зэлмэ хоёрын ачийг дурсан өгүүлж,  юун дотор минь байтугай хэмээдэг вэ?

83. Та нар

              “Энэ эеэ бүү алдагтун

              Эв зангиа бүү тайлагтун

              Эх захаа бүү алдагтун" гэж хэн хэлсэн вэ?

84. Жамухын дүү Тайчарыг Жөчи дармала юунаас болж хөнөөдөг вэ?

85. Өгөгдсөн хэсгийн орхигдсон үгийг нөхөж хэлнэ үү?

              "Ороо гөрөөс авлаваас

              Отож хашиж өгсү, бид

              Хээрийн гөрөөсний

              Хэвлийг нь нийлтэл

              шахаж өгсү.

              Гууны гөрөөсний

              ........       нийлтэл

              шахаж өгсү, бид"

86. Мэргидүүд довтолж, Хоогчин эмгэн, Бөртэ хоёртой хамт хэнийг авч явдаг вэ?

87. Чингис, Жамуха хоёр хаана байлддаг вэ?

88. Жамуха Далан балжудад Чингис хаантай байлдсаны хойно, хэний толгойг огтолж морины сүүлд чирч оддог вэ?

89. Хорижин хатан, Хуурчин хатан хоёр буурч Шихигүрийг яагаад занчсан вэ?

90. МНТ-ны 131-р зүйлд морьдын уяа хэрээнээс ямар хүн юу хулгайлсан тухай өгүүлдэг вэ?

91. Бэлгүдэй байнга баруун ханцуйгаа мулталж, нүцгэн явдгын учир юу вэ?

92. Боорчу   Тэмүжинд “Оготор хонгор”-ыг тавиулж ямар морь унуулсан бэ?

93. Өгөдэйг ямар жил хаанд өргөмжилсөн бэ?

94. Тэмүжинийг Тайчуудын Таргудай Хирилтуг барьж аваачсаны хойно ямар сарын ямар өдөр Ононы эрэг дээр хуримлалдсан бэ?

95. Дэй сэцэний гэргийн нэр хэн вэ?

96. Хутулаг хаан өргөмжлөөд бүжиглэн хуримласан газрын нэрийг хэлнэ үү?

97. Тэмүжин Сорхон шарын тус дэмээр Тайчуудаас оргон зайлж, ээж дүү нараа эрэн өвсөний налархайгаар мөр мөшгөн явсаар хаана байхад нь               золголдон уулздаг вэ?

98. Тэмүжинийг “Нүдэндээ галт, нүүрэндээ гэрэлт” хэмээн хэн хэлсэн вэ?

99. Тэмүжин  шарга агттаныг хайхдаа,  юугаар баримжаа болгон эрдэг  вэ?

100. Боорчу, Тэмүжин хоёр шарга агттаныг булаан зугтахад ямар хүн гүйцэн ирдэг вэ?

101. Боорчу Тэмүжинийг дагаж, гэртээ харилгүй явах үедээ хээр юу боож тавьдаг вэ?

102. Цэгцэр Чихургу хоёрын зуур хэнийх нутаглаж байсан бэ?

103. Жажирадай ямар овогтны өвөг вэ?

104. Есүхэй баатар хаана явж байгаад, татаар иргэнд хорлогдсон бэ?

105. Тоорил ханд Тэмүжиний авч одсон  хар булган дах хэний өгсөн бэлэг вэ?

106. Урианханы Жарчуудай өвгөн Зэлмэ нэрт хүүгээ Тэмүжинд уулзуулж өгөхдөө юу гэж хэлдэг вэ?

              "Эмээлээ тохуул

              Үүдээ  сөхүүл "

107. Есүй хатны эцгийн нэр хэн бэ?

108. Чингис хаан  эгч дүү хоёр хатантай цайлж суухад, хэн нь шүүрс алддаг вэ?

109. Тэмүжин Мэргидийг довтлон Бөртэ үжинийг аврах үед, шөнө Бөртэ үжинийг олсон тул Тоорил хан, Жамуха хоёрт юу гэж хэлүүлдэг вэ? 

110. МНТ-ны 177-р зүйлд

              " Хажуугийн хүмүүнээ

              Хатгагдав уу, чи?

              Хөндлөнгийн хүмүүнээ

              Хөхүүлэгдэв үү, чи?

              Хан  эцэг минь бид хоёр юу хэмээлдлээ? "хэмээсэн үгийг хэн, хэнд дуу бариулдаг вэ?

111. Ван хан, Чингис хаантай юуны учир эцэг хүү хэмээлддэг вэ?

112. Чингис хаан, Ван хантай хаана эцэг хүү хэмээлддэг вэ?

113. "Бидний ураг тэдэнд очвоос үүдэнд байж эгнэгт хоймор харах ажгуу, тэдний ураг бидэнд ирвээс хоймор сууж үүд харах ажгуу" гэж хэн               ихэмсэглэн хэлдэг вэ?

114. "Тойрохуй тутам

Той зохилдъюу
Дэрлэхүй тутам
Дэм зохилдъюу
Өчүүхэн багаас
Илд жаданд дадсан иргэд
"  гэж  ямар овог аймгийн, ямар төрх байдлыг дүрслэн хэлсэн бэ?  

115. Ван хан Чингисийн эсрэг цэргээ засахдаа манлайд нь  ямар иргэдийг сонгодог вэ?

116. Жамуха хэнийг “надаас хэтрэхгүй дорой ажгуу” хэмээдэг вэ?

117. Ван ханы эсрэг манлайлан явъя гэж өөрөө хэлэхдээ “Мөнөө хойно өнчин хөвүүдийг минь асрахыг анд мэдтүгэй” хэмээн Чингис хаанд хэн хэлсэн бэ?

118. Жүрчидэй, Хори шилэмүн тайшийг няцааж дарж ирэхүйд Ван ханаас зөвшил үгүй Сэнгүм эсрэг довтлохдоо юугаа харвуулж унадаг вэ?

119. Чингис хаан Ван хантай хатгалдсан газраас зайлж, үүр гийлгэн бүртгэвээс Борохул, Боорчу хоёроос гадна хэн байхгүй байдаг вэ?

120. Ван хантай хатгалдсаны маргааш Өгөдэйг дайны талбараас хэн амийг нь авран ирдэг вэ? ,

121. Өгөдэйн сужаа маханд сум тусч цус нь цуварсаар ирхэд Чингис хаан яаралтай ямар арга хэрэглэдэг вэ?

122. Чингис хаан Хуйлдарын ясыг хаана тавиулдаг вэ?

123. Ван хааны эцгийн нэр хэн бэ?

124. Ван хан, Чингис хаанд чигчий хурууныхаа өндгийг онивч хутгаараа хатгаж, цусы нь цувруулж, өчүүхэн тагтайд хийж илгээдэг. 

Юуны учир ингэсэн бэ? 

125. Чингис хаан Шигихутугийг гүр улсын дээд заргачаар томилж, засаг хуулийг ямар дэвтэрт бичүүлж, хэдий хүртэл бүү егүүтгэ гэдэг вэ?

126. МНТ-ны 123-р зүйлд "Тэмүжинийг Чингис хаан хэмээн нэрийдэж, хан болгов" гэж гардаг.

Хан болгохыг тэргүүлэн хийсэн гурван хүний нэр хэн бэ?

127. Чингис хаан Алтан, Хучар хоёрт өгүүл хэмээн өгүүлсэн зүйлийн эцэст “гурван мөрний тэргүүнд хэнийг ч бүү буулгагтун " хэмээсэн байдаг. Гурван мөрнийг нэрлэнэ үү?

128. Өгөгдсөн хэсгийн орхигдсон үгийг нөхөж хэлнэ үү?

               “Элгэндээ сөст

Эрхийдээ ончтан

              Уушги дүүрэн  зүрхт

Ам дүүрэн ............"

129. Чингис хаан нэгэн өдөр “Бүри Бөх”-тэй хэнийг барилдуулъя гэдэг вэ?

130. Улсын бөх хэмээн хэнийг нэрийдсэн бэ?  

131. Бэлгүдэй Бүри Бөхтэй барилдан, саарь зоон дээр нь гарч Чингис хаан руу хяламхийж харвал хаан ямар үйлдэл хийдэг вэ?

132. Жамуха гүр хаан өргөгдөөд Чингис хаан Ван хаан хоёртой дайтахаар тогтсоныг, Чингис хааныг Хүрэлхүд байхад хэн хэл хүргэн ирдэг вэ?

133. Алхуй булагт чуулж, “Жажирадай Жамуха”-ыг хан өргөе хэмээн юугаар андгайлцдаг вэ?

134. Ямар мөрний дэргэд Жамухаг “Гүр хаан”-д өргөдөг вэ?

135. Жамухыг гүр ханд өргөмжлөгдлөө гэж Жамухын эсрэг морилоход Чингис хаан хэнийг манлайд нь явуулдаг вэ?

136. Жажирадай Жамухыг “Гүр хаан”-д өргөхөд хаана чуулсан бэ?

137. Чингис хаан хэнтэй хатгалдахдаа хүзүүндээ шарх авдаг вэ?

138. Чингис хааны шархдаж бөглөсөн цусыг хэн амаараа шимж, амийг нь авардаг вэ?

139. Хутуга бэхид хэнийг өгсөн бэ?

140. Зэлмэ бээр шархадсан Чингис хааны ам  ундаасмуй гэхэд нь дайсны дотроос юу авч ирж уулгадаг вэ?

141. Чингис Тайчуудаас хэнтэй нөхөрлөдөг вэ?

142. Алаг Наяа хэний харъяат  иргэн байсан вэ?

143. “Цуургат тэрэгний цүүг нь бүү цүүдүүлье, Тэнхлэгт тэргийг тэргүүн дээр бүү саатуулъя, Гэр тэрэг тэгшлэн засъя” гэж хэн хэлдэг вэ?

144. Өгөгдсөн хэсгийн орхигдсон үгийг нөхөж хэлнэ үү?

              Нөмрөг эсгий болж

              Нөмөрлөлдөж  өгье
              Хэрсэг эсгий болж
              Гэр орныг .....
.......... өгье"

145. МНТ-ны 124-р зүйлд Чингис хаан дэргэдийн хүмүүсдээ ажил үйлийг хуваарилан хариуцуулдаг. Хэн хэнийг агтчин болгодог вэ?

146. Тэмүжин, Тоорил хаан хоёрыг довтлоход, Татаарын Мэгүжин сүүлт тэргүүтэн Татаарууд хаана хороо барин хориглодог вэ?

147. Чингис хаан “Өвгөдийг барсан татаарыг хамсъя” гэж хэнд элч илгээдэг вэ?

148. Улзын хоёр шүтээний нэр аль нь вэ?

149. Чингис хааныг хан болов гэж, Тоорил ханд Сүхэхэйтэй хамт ямар элчийг явуулдаг вэ?

150. Вангин чинсан Мэгүжин сүүлтийг алав хэмээн баясч Чингис хаанд ямар цол өгдөг вэ?

151. Алтан ээмэг, дөрөвчит булгаар доторлосон таж торгон элгэвчит бяцхан хөвүүнийг Чингис хаан, Өгэлүн эхэд бэлэг болгон өгсөн тэр хөвүүн               хэн байсан бэ?

152. Өгөдэй хааны өгүүлснээр тэр бээр дөрвөн үйлийг бүтээсэн. Хоёр дахь үйл нь юу байсан бэ? 

153. Нууц товчоонд “Агуруг” гэж юуг хэлж байна вэ?

154. Татаарыг морилъё хэмээн Жүрхинийг хэдэн өдөр хүлээгээд үл ирдэг вэ?

155. Сача бэхи, Тайчу хоёрыг урьд хэлэлцсэн үгсийг нь мэдүүлж хэрхэн хороодог вэ?

156. Жүрхиний нутгаас хэн гэдэг өчүүхэн хөвүүн олддог вэ?

157. Өгэлүн эхийн тэжээсэн хөвүүнийг нэрлэнэ үү?  

158. Хабул хаан хэдэн хөвүүнтэй вэ?

159. Охин бархаг хэний хүүхэд вэ?

160. Наяа Чингис хаанд хэрхэн соёрхогддог вэ?

161. Найманы хан хэн байсан бэ?  

162. Дайныг дарваас олзонд бүү хоргод, Даран дуусгаваас, тэр олзыг бид хуваалдаж авна гэсэн зарлигийг хэн хэн зөрчсөн бэ?

163.  “Их эед” Бэлгүдэйг орохыг яагаад хориглодог вэ?

164. Татаарыг мохотгон дагуулин барж, улс иргэнийг нь  Чингис хаан хэрхэн хөнөөдөг вэ?

165. Татаарууд цүүнд үлигдэхдээ яаж үхэе хэмээн өөр хоорондоо тохиролцсон бэ?

166. Нилха Сэнгүм Ван ханыг ятган Чингис хаанд довтлох гэж буйг Бадайтай хамт хэн хэл хүргэж ирдэг вэ?

167. Чингис, Ван ханаас мөр буруулан хөдлөхдөө ямар уулын ард Зэлмэ гоог хойноо цагдуул болгон, харуул тавьж хөдөлдөг вэ?

168. Тэмүжин, Жамуха  хоёр анх анд бололцоход Тэмүжин хэдэн настай байсан бэ?

169. Тэнгэр газар эетэлдэж Тэмүжинг улсын эзэн болтугай хэмээн зайрангууд нүдэнд үзүүлж надад заав хэмээн хэн хэлдэг вэ?

170. Жамухын дүүгийн нэр хэн бэ?

171. Бидний хажууд түмэн хишигтэнийг бөхлөж их голд хүч болон атугай хэмээн Чингис хаан хэнд зарлигласан бэ?

172. “Хүр хэмээгсэн газарт

              Хөх  гүрийг хэмхэлж

              Халд хэмээгсэнд

              Хар гүрийг хамхартал довтолж өгье” гэж хэн хэлдэг вэ?

173. Чингис хааны дөрвөн  хошууч Хубилай, Зэлмэ, Зэбэ, Сүбэгээдэйг юу хэмээн нэрийдсэн байдаг вэ?

174. Бөртэ чоно Хоо Маралын хамт ямар далайг гаталж ирээд Бурхан Халдун ууланд нутагладаг вэ?

175. Хоо Маралаас гарсан хүүхдийн нэр хэн бэ?

176. Магнай дундаа ганц нүдтэй гурван нүүдлийн газар хардаг хүний нэр хэн бэ?

177. Алан-гоо хэний охин бэ?

178. Алан- гоог хэнд хатан болгож өгдөг вэ?

179. Добун мэргэнтэй буга алсан хүн тааралдаж, мах өгсөн тэр хүн ямар ястан байсан бэ?

180. Бодончар урагт эс тооцогдон ямар мөрөн рүү зорьж одсон бэ?

181. Бодончар ямар шувуу тэжээж ан хийдэг байсан бэ?

182. Бодончарыг хэн гэдэг ах нь нэхэн ирдэг вэ?

183. Жамуха хэний хөвүүн бэ?

184. Амбагай  хааныг баригдсаны дараа хэн хаан суусан бэ?

185. Чингис хаан Боорчийн ургаас  хэнийг мянгадыг мэдтүгэй хэмээн зарлигласан бэ?

186. Чингис хаан Хулан хатныг аль аймгаас авсан бэ?

187.  “Захын чинь бөөс

              Заамны чинь өргөс болно би
              Арвин их гэмтэй билээ, би
" гэж хэн хэлдэг бэ?

188. "Ононы тэргүүнээ хурж, 9 хөлт цагаан туг байгуулаад Чингис хаанд хан цол тэнд өгөв" хэмээн гардаг. Энэ нь ямар жил, ямар үйл явдал болсон               үед вэ? 

189.  “Бүх улсын доторх хулгайг цээрлүүлж, худлыг мохоож, үхүүлэх ёстойг үхүүлж, яллах ёстойг яллаж бай” гэж хэнийг бүх улсын дээд заргач               болгодог вэ?

190. Чингис хаан “... Эхийн минь зовж тэжээсэн ачийг, хоёр хөвүүний амийг аварч хариулав...” гэж хэнийг сайшаан өгүүлдэг вэ?  

191. Чингис хаан 1202 онд байлдааны цагт мөрдөх цааз гаргав. Энэ цаазанд юуг хориглосон бэ?

192.  “Найманы Таян хан чиний хоромсогыг булааж авъя. Намайг баруун гар бол гэсэнд би эс зөвшөөрөв. Одоо би чамайг болгоомжилтугай гэж               энэ учрыг мэдэж илгээв.Чи хоромсгоо автуузай” гэж Чингис хаанд хэн элч илгээдэг вэ?

193.  “... Өнөө чи юунд маргаашийн төлөө зүрх алдана. Чиний ингэж зүрх шантрахыг мэдсэн бол чиний хатан эх

              Гүрбэсийг авчирч цэрэг захируулах билүү?..” гэж Таян ханд хэн хэлсэн бэ?

194. Егү, Есүнхэ, Туху гурав хэний хөвгүүд вэ?

195. Алтани, Харгил шарын юунаас нь барьж аван,  нөгөө гараараа хутгаа сугалж бүхүйд хутгыг нь алдуулдаг вэ?

196. Ибаха хэний охин бэ?

197. Чингис хаан Хэрэйд иргэнийг сөнөөж тэр жилдээ ямар нэртэй газар өвөлжсөн бэ?

198. Өгөдэй хаан Хятан иргэнийг дарж яваад ямар нэртэй газар өвддөг вэ?

199. Тэнгэрт  нар, сар хоёр гэрэлтэн гэгээ болтугай хэмээн нар, сар хоёр байдаг буй за. газарт хоёр хан хэрхэн байж болох? хэмээж  ихэмсэглэсэн үгийг хэн  юуны тухайд өгүүлдэг вэ?

200. Чингис хаанХонгирад иргэн эрт

        Өдрөөс зээгийн зүсээр

        Охины өнгөөр хэмээвээс элсэн ормуу

        Эсэргүүцэн тэмцэлдвээс хатгалдъя, бид”  хэмээн өгүүлээд хэнээр удирдуулан, аль овгийн дайчдыг илгээдэг вэ?

201. "Шүдэт могой шударваас

Шудраанд нь бүү оръё

Шүдээр амаар ололцож биширье хэмээж эс хэлэлцсэн бусуу

Араат могой адарваас

Адраанд нь бүү оръё

Амаар хэлээр ололцож биширье" хэмээсэн үгийг Чингис хаан  Тоорил хаанд дуу бариулан илгээхдээ хэн хэнийг элч болгон явуулдаг вэ?

202.  “МНТ-ны 177-р зүйлд Ван хан эрт цагт Гүр хаанаас дайжиж Уйгар Тангудын газраар зүдэн ядаж явахдаа  таван ямаа шөрөглөн сааж идэж,

              тэмээний цус ханаж идэж ганц сохор халиун морьтой явсан тухай өгүүлдэг.  Ямааг шөрөглөн саах хэмээхийн утгыг тайлбарлана уу?

203.  “ Хучар чамайг Нэхүн тайшын хөвүүн хэмээж биднээс “ Чи хан бол “ хэмээвээс эс болов, чи. Алтан чамайг, Хутула хан л мэдэж явлаа , эцэг юүгээн мэдэж агсанаар чи хан бол хэмээвээс эс болов, чи. Дээрээс Бартан баатарын хөвүүн хэмээж  Сача,  Тайчу хоёрыг та нар

              хаад болохтун хэмээж ядав”  гэж хэн хэлдэг вэ?

204.  “Бид энэ Таргудайг барьж очвол Чингис хаан , биднийг хан эзнээ барьж ирсэн итгэмжгүй ард гэж итгэж нөхөрлөхгүй харин хан эзэндээ               халдсан харц ард гэж барьж алах биз.... ” гэж хэн хэлдэг вэ?

205. Хэрэйдийн Жаха гамбу , Чингис хааныг хаана нутаглаж байхад нөхөрлөхөөр ирдэг вэ?

206. Хорчин гэж юу гэсэн үг вэ?

207. Чингис хаан 1202 оны намар ямар аймагтай байлдахаар явахдаа “Дайсныг дарваас олзонд бүү хоргод. Даран дуусагваас тэр олз биднийх болно, бид хуваалдан авна.  Дайсан хүмүүнд няцаагдваас түрүүчийн довтлон орсон газартаа эгээрье.

              Түрүүчийн довтолсон газартаа эс эгээрсэн хүнийг алтугай ” хэмээн засаг тогтоож зарлигласан бэ?

208. Есүхэн, Есүй  нарыг Чингис хаан ямар аймгийг байлдан дагуулсныхаа дараа хатад болгон авдаг вэ?

209. 1207 буюу туулай жил баруун гарын цэргийг захируулан , ойн иргэнийг эзлүүлхээр мордуулсан Чингис хааны нэгэн хүүгийн нэр хэн бэ?

210. Борохул ноён ямар иргэнийг эзлэхээр яваад алагдсан бэ?

211. Тэв тэнгэр бөө хэний долоон хүүгийн дундах нь вэ?

212. Чингис хаан, уридын ам алдсан тангаргыг сануулж  “Өглөө өгүүлснийг үдэш задлаваас, Үдийн өгүүлснийг өглөө задлаваас магад ичгүүр               хэмээгдэх” гэж  хэнийг буруу-шаан өгүүлсэн бэ?

213. Бөртэ үжиний ээжийн нэр хэн бэ?

214. Тэмүжин Боорчуг нөхөрлөе гэж хэлүүлэхдээ хэнийг илгээдэг вэ?

215. Бөртэ үжинийг гурван мэргид булааж аваад хэнд өгдөг вэ?

216.  “Бороотой боловч болзоондоо, Хуртай боловч хуралдаа бүү хожидъё, Монголчууд “За” андгайтан бус уу” гэж хэн хэлдэг вэ?

217.  “Хар хэрээ

Хальс хөрс  идэх заяатай бөгөөтөл
Галуу, тогорууг идсү хэмээн санах ажгуу

Хатиар муу Чилэгэр би

Хатан Үжинд халдаж

Хамаг Мэргидэд зовлон болов."  гэж аль аймгийн хэн хэлдэг вэ?

218. 1202 онд Ван хаан аль аймгийг довтолж хатад охидыг олзлон авч , харьяат иргэдийг эзлэн авсан боловч , энэ олзноос Чингис хаанд юухныг ч эс               өгсөн бэ?

219. Хэн Найманд эд хөрөнгө, эм хөвүүнээ булаалган Чингис хаанаас дөрвөн хүлгийг нь гуйдаг вэ?

220.  “Чагур бэхийг түрүүн гуйхад, мөнөө биднийг доромжилж үл өгөн бүлгээ. Эдүгээ хэрхэн эргэж, багалзуур идүүлэхээр урих болов. Өөрсдөө               ихэрхэгч хүмүүс хэрхэн  гэнэт өгье хэмээн урих бүлгээ. Лав, тав юм уу? Ямар санаа буй. Хөвүүн ухаж бодох буй за. Хавар болов. Бидний               адуу туранхай буй. Адуугаа тэвээрүүлье хэмээн шалтаж илгээе ” хэмээсэн үгийг хэн, хэнд сэрэмжлүүлэн өгүүлдэг вэ?

221. Чингис хаан "Чагур бэхийг өгье. Багалзуур идэхээр ирэгтүн" хэмээн хэлүүлсэн Сэнгүмийн заль мэхэнд үл орон өөрийн оронд хэн хоёрыг               явуулдаг вэ?

222. Удуйд Мэргидийг дүрвэж зугтаасны хойно тэдний нутаг дээр булган малгайтай, марлын годон гуталт,  жарх усны булга  хоёрыг зүйсэн               дээлтэй таван настай, нүдэндээ галт хөвүүнийг олж Өгэлүн эхэд өгсөн. Тэр хөвүүний нэр хэн бэ?

223. Хэрэйдийн Ван хан Жирхиний Хадаг баатарын хүчээр оргон дайжиж яваад, хаана хүрээд, найманы харуул Хори Сүбэчид баригддаг вэ?

224. Чингис хааны эгч дүү хатад аль аймгийн хэний охид вэ?

225. Чингис хаан "Алтан аргамжаа Сартуул иргэнд яахан таслуулах бүлгээ?" хэмээн Сартуул иргэнийг дайлахаар морддог. Ямар учраас ийн хэлэв.

226. Таян ханы эх хэн бэ?

227. "Нэгүл мэт бие чинь

Нэхс хийж одвоос

Нитгэл мэт улсаа

Хэнд мэдүүлнэ хэмээмүү?

Тул мэт бие чинь

Тулбас хийж одвоос

Туял мэт улсаа

Хэнд мэдүүлнэ хэмээмүү?"  хэмээн Есүй хатан, Чингис хаанд дуртган хэлдэг.  Үүгээр юуг сануулсан бэ?

228. Чингис хаан Ван хан хоёр Найманы Буйруг хааныг дайлж мохотгон авдаг . Буцах замдаа Байдраг бэлчирт хамт хоноглох үес Ван хан урваж               ганцаар салан оддог. Ван ханы хойноос Найманы нэгэн баатар нэхэн довтолж Сэнгүмийн эм хөвүүн албат иргэдийг нь булаан авдаг. Түүний               нэр хэн бэ?

229. Ван ханы тэргүүнийг авчруулж,  юун дээр тавьж, тахиж байтал ямар шинж тэмдэг илэрсэнд, Таян хаан хилэгнэн хэмх гишгилсэн бэ?

230. Жамуха Тэмүжинээс салж нүүсний дараа,Алтан , Хучар, Сача бэхи бүгдээр эетэлдэж, Тэмүжинийг Чингис хаан хэмээн нэрийдэж "хан"               болгодог.  Үүнийг Жамуха сонсоод  хэн хоёрт гомдлын үг хэлүүдэг вэ?

231.  “Шувуулах авлах хоёроос бус сэтгэл эрдэм үгүй” хэмээн өөрийн хаанаа зэмлэсэн баатар  жанжин хэн бэ?

232. Таян хантай хатгалдахад Чингисийн их цэргийн магнайд хэн довтолдог вэ?

233. Таян ханы зүрх алдахыг хараад эх "Гүрбэсүг чинь авчирч цэрэг засуулах бус уу? Ай халаг Хайран Хөгсэгү сабраг өтлөхөөр, бидний цэргийн               сулрах болов. Монголчуудын цаг заяабуй за"  гэж хэлсэн Найманы  их мэдлийн ноёны нэр хэн бэ?

234. Дайр этүгэнийг

Данласун бүхүйгээс

Далай мөрнийг

 Горхин төдий бүхүйгээс нөхөрлөв би" хэмээн Чингис хаанд хэн хэлдэг вэ?

235. Жамуха Таян ханд “Чингисийн дөрвөн ноход” гэж хэлсэн дөрвөн баатрын доорхи нэрсээс аль нь биш вэ?

236. Хасар ихэд тэлж  харваваас  хэдэн зуун алд газар харвадаг вэ?

237. Таян хан хэний үгэнд “Амаар алагдан, айн мэгдэж” уулнаа авиран гардаг вэ?

238. Наяа, Дайр усуны охин Хуланыг  юуны учир гурван хоног саатуулдаг вэ?

239. Чингис хаан үхэр жил Тогтагагийн Худу, Гал, Чулуун тэргүүнтэн хөвүүдийг нь нэхүүлэн хэнийг довтлохдоо ямар тэрэгтэй мордуулсан бэ?

240. Жамухыг Танлу дээр гарч юуны мах идэж байхад, нөхөд нь барьж Чингис хаанд  аваачдаг вэ?

241. Жамухыг барьж ирсэн нөхдийг Чингис хаан юу хэмээн өгүүлж, хэрхэн шийтгэдэг вэ?

242. "Хар хэрээ харамбай нугас барих болов

Харц боол хаан эзэндээ гар хүргэх болов" гэж хэн, хэнд хэлдэг вэ?

243. "Умартсанаа дурдалцаж

Унтарсанаа сэргээлцэе

Өөрөөр ангид явсан ч

Өлзий хутагт анд минь бүлгээ" гэж Чингис хаан хэнд хэлүүлсэн бэ?

244. МНТ-ны 201-р зүйлд "суртах хүмүүн ", "хүнд мөртэй хүмүүн” гэж гардаг. Үгийн утгийг тайлбарлана уу?

245. Чингис хаан Мухалид ямар цол олгодог вэ?

246. Жамуха өөрийн нөхөддөө баригдаж ирсэн хойно, Чингис хаанд

"Нөхөрлөх цагт эс нөхөрлөв би. Эдүгээ анд

Төгрөг улсыг

Төвшитгөв

Харь тутмыг

Хамтатгав, чи

Хан ор

Чамд зорив. Дэлхий эдүгээ бэлэн болсон хойно би нөхөрлөж юун тус болно" хэмээн хэлдэг. Энэ үгийн утгыг товчоор хэлнэ үү?

247. МНТ-нд "түших" хэмээх үг олон гардаг. Жишээлбэл: Мянга мянгалж мянгадын ноёд түшив. Энэ үгийн утгыг хэлнэ үү?

248. "Өлгийтэй бүхүйгээс

              Өндөр босгонд чинь
              Эрүүндээ сахал
              Өдий ургатал өсч
              Өөрийг эс сэтгэв
" би гэж Чингис хаанд хэн хэлдэг вэ?

249. Чингис хаан “Төрөхөд төрөлцсөн, өсөхөд өсөлцсөн” гэж хэний тухайд өгүүлсэн бэ?

250. Монголын нууц товчоонд Чингис хааны язгуурыг хэнээс эхэлж өгүүлсэн бэ?

251. Тэмүжин хаана төрсөн бэ?

252. Есүхэй баатар, Тэмүжин нэрийг юугаар бэлгэдэж өгсөн бэ?

253. Дува сохор магнай дундаа ганц нүдтэй бүлгээ.  Хэдэн нүүдлийн газар хардаг вэ?

254. Өгэлүн үжин хэний гэргий болон явах замдаа Есүхэйд булаагдсан бэ?

255. Боорчу, Мухулай, Борохул, Чулуун нар Чингис хааны дөрвөн юу вэ?

256. Өгэлүн эх өдөр үзэх нүд, шөнө сонсох чих болгоё хэмээн хэдэн хөвүүн тэжээсэн бэ?

257. МНТ-ны 277-р зүйлд "Хээрийн хэргийг хээр шийтгэх бүлгээ. Гэрийн хэргийг гэрт шийтгэх бүлгээ" хэмээсэн Чингис хааны зарлигийг Өгөдэй               хаан хэний ямар хэргийн тухайд дурдсан бэ?

258. Тэмүжин, Тайчуудтай байлдахад харваж шархдуулсан баатар хэн бэ?

259. Хабул хааны дараа хэний хүү  Хамаг монголын хаан болсон бэ?

260. Есүхэй, хүү Тэмүжинийг дагуулан аль овог аймгаас эхнэр гуйхаар явсан бэ?

261. "Тэмүжин хөвүүнийг минь хан болгосон нь  зөв.Монголчууд хан үгүй байж яаж болно” гэж хэн хэлсэн бэ?

262. Ван ханы ганц хөвгүүнийг хэн гэдэг бэ?

263. Наху баяны ганц хөвгүүн хэн бэ?

264. Жамуха аль овгийн хүн бэ?

265. Тэмүжинийг улсын эзэн болно гэж хэн зөгнөн хэлсэн бэ?

266. Удуйд мэргидийн тэргүүн хэн бэ?

267. Тэмүжин  Мэргидийн Тогтоагаас олзолж авсан алтан бүсээ хэнтэй,юуны тулд арилжин бүслэдэг вэ?

268. Тэмүжин Жамуха хоёр анх анд бололцохдоо бие биедээ юу солилцдог вэ?

269. Өгөдэй Алтан ханыг мөхөөж түүнд ямар нэр өгсөн бэ?

270. Чингис хаан хэдэн онд эсгий туургат улсыг шулуутгаж, Их Монгол улсыг байгуулсан бэ?

271. Найманы таян ханы эх хэн бэ?

272. Жамуха, Чингис хаан хоёр хаана байлдсан бэ?

273. Сэнгүм, Чингис хаанд юу хэмээн хэл хүргүүлж,  урхидан барихаар шийдсэн  бэ?

274. Чингис хаан Сартуул улстай дайтахаар явахдаа хатдаас хэнийг авч явсан бэ?

275. Тэмүжинийг дөнгөтэй зугтахад хэн тусласан бэ?

276. Бөртэ хатан аль аймгийн хэний охин бэ?

277. Чингис хаанд хэн илч илгээж, тавдугаар хөвүүн чинь болъё гэж хэлүүлсэн бэ?

278. Чингис хаан Хасарын хоёрын ханцуйг уяж, малгай, бүсийг нь авч үгийг нь асууж бүхүйд хэн ирж зэмлэдэг вэ?

279. Тэмүжинийг хэн барьж, улсдаа аваачаад засаглан шийтгэсэн бэ?

280. Есүхэй баатар, Өгэлүн эхийн төрхөм, Олхунуд иргэн, нагац нараас нь охин гуйя хэмээн Тэмүжинийг хэдэн настайд нь авч одсон бэ?

281. Чингис хаан “ Чи цэргийн үйл бүгдийг ахалж байх бус уу?” хэмээн  хэнд зарлиг буулгасан бэ?

282. Тэмүжин Тайчуудаас дутаан Сорхон шарын гэрт ирэхэд, унгаст нууж хэн гэдэг охиноороо асруулдаг вэ?

283. Чингис хааныг Дэрсүд гэдэг газар нутаглан бүхүйд Хэрэйдийн хэн гэдэг хүн нөхөрлөхөөр ирдэг вэ?

284. Эдүгээ хаан ах чамайгаа алдваас би

Хэний умартсаныг дурдах?

Хэний умартсаныг сэргээх ? хэмээн өгүүлж Өгөдэйн өмнөөс хэн золионд гардаг вэ?

285. Алтан,  Хучир нартай хамт  хэн зөвлөлдөж Тэмүжинийг Чингис хаанд өргөмжилсөн бэ?

286. Сэнгүм, Дидиг сахалын Нэгүн уснаа үл буун цааш явж, цөлд  бууж, ундаасахдаа мориноос буун, хулан мярааж байхад нь, цөлд эзнээ хаяж               одсон агтчийн нэр хэн бэ?

287. 1206 он буюу барс жил Онон мөрний тэргүүнээ  хуран чуулж, есөн хөлт цагаан тугаа байгуулаад, Чингис хаанд ямар цол өгсөн бэ?

288. Өөрийн эзэн Таргудай хирултугийг барьж өгөлгүй, Чингис хаанд хүчээ өгөхөөр ирсэн хүн хэн бэ?

289. Ван хан, Дидиг сахалын Нэгүн уснаа хүрч баригдаад "Би Ван хан буюу" хэмээвээс үнэмшил үгүй тэнд алсан Найманы харуулын нэр хэн бэ?

290. Толуйг 5 настай байхад, Татаарын Харгил шар авч зугтан алахаар завдах үед, хэний эхнэр Толуйн амийг нь аварсан бэ?

291. Дува сохорын 4 хүүхэд Добун  мэргэнийг авга юугаа хэмээн үл тоон нүүгээд ямар овогтон болсон бэ?

292. Алан гоо хаана төрсөн бэ?

293. Чингис хаан тэнгэрт гарахын  өмнө ямар улсыг эзэлсэн бэ?

294. Жамухын дүү Тайчир хэний адууг дээрэмдсэн бэ?

295. Аль улсын ямар жанжин Тоорилд "ван" цол олгосон бэ?

296. Батчихан хэний хөвүүн бэ?

297. Чингис хаан, Ойрдын  Хутугу бэхийн Иналчуд аль охиноо гэргий болгон өгсөн бэ?

298. Тэв тэнгэр бөө хэний хөвүүн бэ?

299. Өгөдэйн хүзүү суманд оногдож,шархадсан үед, цусыг нь амаараа шимсээр дүүрч ирсэн хүний нэр хэн бэ?

300. Чингис хаан ямар нэртэй газар хэнтэй байлдаж байхдаа хүзүүгээ шархдуулсан бэ?

301. Найманы Таян хан, Чингис хаан руу довтлох гэж буй хэл мэдээг, аль аймгийн хэн гэгч ямар элчээр хэлүүлсэн бэ?

302. Тэмүжин Дэй сэцэнийхээс аавтайгаа уулзахаар ирэхэд, Есүхэй  баатар ямар байдалтай байсан бэ?

303. МНТ-ны 64-р зүйлд "Хатан халхтан

                                     Охид өчилтөн" хэмээсэн нь ямар аймаг иргэнийг дүрслэн хэлсэн бэ?

304. Чулуун, Чимбай хоёр хэний хөвгүүд вэ?

305. Долоон Хонхотан гэж хэний хөвгүүдийг хэлдэг вэ?

306.  “Эцгийнхээ зовон байгуулсан улсыг бүү зовооё, Хөлийг нь хөсөр, гарыг нь газар тавьж жаргуулъя” гэж хэн өгүүлсэн бэ?

307. Чингис хаан бээр Хэрэйд аймгийг доройтуулан мохооход тэргүүн гавъяа байгуулсан  Жүрчидэйд ямар хатнаа соёрхож өгсөн бэ?

308. Хулан хатан хэний охин бэ?

309. Есүхэй баатар яагаад нас барсан бэ?

310. Чингис хаан  Сайн тусыг тань санаж

"Хар шөнө зүүдэндээ

Гэгээн өдөр цээжиндээ

Санаж явав аа, би" хэмээн хэнд өгүүлсэн бэ?

311. Чингис хаан "Зүүн гарын Харагун жидүнийг дэрлэн нутаглах түмнийг мэдтүгэй" хэмээн хэнд зарлиг болдог вэ?

312. Мэргидийн Чилэдүгийн дүүг хэн гэдэг вэ?

313. Алунгоо эх хэдэн хөвүүнтэй  байсан бэ?

314. Чингис хаан, өөрийн авга ах Дааридайг буруу хэрэг хийсэн тул нүдний эчнээ эцэслүүлье хэмээхэд "Өөрийн гал голомтоо сөнөөх мэт, өөрийн               гэрээ эвдэх мэт, сайн эцгийн чинь гэрээс болж, ганц авга чинь үлдсэн амуу. Хэрхэн тэвчинэ? Түүний эс ухаарсанд, бүү тэг. Сайн эцгийн чинь               нялхын нутагт утаа униар бургиулж байтугай" хэмээн ятган хэлсэн ноёд жанжидын нэрийг хэлнэ үү?

315. Ван хан  "Өтлөв би, эдүгээ

  Өтлөж намайг

  Өндөрт (тэнгэрт) гарваас

  Хөгшрөв би, эдүгээ

  Хөгширч намайг

  Хаданд гарваас

  Хамаг улсыг

  Хэн мэдэх" хэмээн өгүүлдэг энэ үгийн далд утга нь юу гэсэн үг вэ?

316. "Хүр хэмээгсэнд

Гүр чулуу хэмхлэн

Халд хэмээгсэнд

Хад чулуу хагалан

Цэгээн чулуу цуулан

Цээлийн усыг таслан авай зэ, та нар"хэмээн Чингис хаан хэн хэний хүч чадал гавъяа зүтгэлийг ийн өгүүлсэн бэ?

317. Татаар  бүгдийг эзэлсний хойно “Тэнхлэгийн цүүд хэмжиж, түүнээс өндөр нуруутныг цөмийг хядахаар тогтсон”-ыг хэн ам алдаж татааруудад               хэлсэн бэ?

318. "Үүлтэй шөнө

Өрхтэй гэрийг минь

            Ээрэн хэвтэж

            Энх амар унтуулж

            Энэ оронд хүргэсэн

            Өтгөс хэвтүүл минь

            Одтой шөнө

            Орд гэрийг минь

            Орчин хэвтэж

            Орон дотор эс сочоосон

            Өлзийт хэвтүүл минь

            Өндөр оронд хүргэв

            Шилжрэн бүхүй бороонд

            Чичиргэн бүхүй  жихүүнд

            Цутган бүхүй хурд

            Шилдүст (ханат) гэрийг минь орчин

            Цурам үл хийн байж

            Зүрхийг минь амуулсан

            Чин сэтгэлт ................ минь" Дээрх өгөгдсөн хэсгээс орхисон үгийг нөхнө үү?

319. Чингис хаан хэвтүүлийг хэнээр ахлуулдаг вэ?

320. Ван хан, Чингис хаантай байлдах үед  Жамуха, Чингис хаанд хэлүүлэхдээ"Жамуха дүү энэ цэргийг чи зас хэмээн намайг түшин өгүүлмүү.               Үүгээр ухваас, тэр цагт нөхөр буюу, цэргээ засч яаж чадна" хэмээсэн байдаг. Цагт нөхөр хэмээх үгийн учрыг хэлнэ үү?

321. "Дээлтэй төрсөн хөвүүн би ажгуу. Нүцгэн төрсөн хөвүүн чи ажгуу. Бидний хан эцэг бид хоёрыг эн сацуу асрах бүлгээ. Бидний зуур хүн               орсноос анд надад атаархан,  үлдэн хөөв чи”  гэж Чингис хаан хэнд дуу бариулдаг вэ?

322. Өгөдэй хаан зуун хониноос хэдэн хонь гаргаж, өөр зуурын үгээгүү ядууст өг хэмээн зарлигласан бэ?

323. Өгэлүн үжин Есүхэйд булаагдахдаа эр Чилэдүд юугаа өгдөг вэ?

324. Есүхэй Татаарт хорлогдоход Тэмүгэ отчигин  хэдэн настай үлдсэн бэ?

325. Бодончар мунхагийг эргүүлж авчрахаар аль ах нь хайж ирсэн бэ?

326. Алтан хаан өөрөө элсэн мөргөж,  нэгэн хүүгээ 100 нөхдийн хамт Чингис хаанд турхаг болтугай хэмээн  илгээдэг. Тэр хөвгүүний нэр хэн бэ?

327. Өгөдэй хаан тэнгэр газраас заяатай төрсөн гөрөөсийг ах дүүсийн зүг одуузай хэмээн юу хийлгэсэн бэ?

328. Хятаны Цавчаалын хаалгыг хэн эзлэн авсан вэ?

329. Малиг  Баягудын хүн хөтөлж явсан хөвүүнээ Добун мэргэнд өгч юу авсан бэ?

330. Чингис хаан, Хүйтэнд байлдаж байх үест, Даваан дээр нэгэн улаан дээлтэй хүмүүн "Тэмүжин" хэмээн их дуугаар уйлан хайлан дууддаг.               Түүний  нэр хэн бэ?

331. Ван хан Чингис хаанд аль хурууныхаа цусаа гаргаж андгайлдаг вэ?

332. Чингис хаан өмч хуваахдаа  Бэлгүдэйд хэдэн иргэн өгдөг вэ?

333. Чингис хаан ямар мориноос унаж гэмтдэг вэ?

334. Онон мөрний мөсөн дээр Тэмүжин хэнтэй шагай шагалцан нааддаг байсан бэ?

335. Бодончарын барьж авсан эмээс төрсөн хөвүүний нэр хэн бэ?

336. Хоогчин эмгэн Мэргидээс яаравчлан зугтаж явтал, ямар бэрхшээл тохиолдож, тэдэнд баригдсан вэ?

337. Есүхэй баатар хэний ач вэ?

338. Чингис хаан ямар жил Сартуул улстай байлдахаар мордсон бэ?

339. Амбагай хаан хэний хөвүүн бэ?

340. Бөртэ үжин Мэргидэд хэнтэй хамт баригдсан бэ?

341. Хятаны дараагаар Чингис хаан аль улсыг зорьсон бэ?

342. Ван ханы дүү Жаха Гамбуг хэн бүтээн цаазалж,  иргэнийг нь эзэлсэн бэ?

343.  “Нуган хөвүүн маань нутгаа харъюу. Охин хөвүүн маань өнгө үзэгдьюү” гэж хэн хэлсэн бэ?

344.  “Эхийг хилэгнэсэнд би айхын ихээр айж, ичихийн ихээр ичив” гэж хэн хэлсэн бэ?

345. Сэнгүмийн багалзуур ид гэж мэхлэхээр урьсаны хариуд Чингис хаан юугаар шалтаглан очдоггүй вэ?

346. Хоогчин эмгэнээс тэргэнд юу тээж явна хэмээн Мэргидийн цэрэг асуухад, юу гэж хариулсан бэ?

347. Чингис хаан хүү Жөчидээ хэний охин, хэний дүүг гуйсан бэ?

348. Шадар хишигтэн цэргийг байгуулсан тухай хэддүгээр бүлэгт бичсэн байдаг вэ?

349. Олон удаа гуйлгаж өгвөл эрхэмлэгдэх, цөөн удаа гуйлгаж өгвөл доромжлогдох” гэж хэн хэлсэн бэ?

350. МНТ хэдэн бөлөгтэй вэ?

351.       Чингис хаан "Эцэг хөвүүн хоёр өөр өөр мянганыг хэрхэн мэдэх бүлгээ? Чи улс хураалцан эцгийнхээ өрөөсөн жигүүр болон зүтгэж, улс  

              хураалцсан тул" хэмээх үгийг хэнд хэлж, ямар цол олгосон бэ?

352.        Хөхөчос гэрийн зүүн этгээдэд суун өгүүлсэн шүлэглэлээс орхисон үгийг нөхнө үү?

               Хан эцэг тань "Хамаг улсыг байгуулахдаа

 Хар тэргүүнээ ганзагалж

Хар цусаа намбугалаж

Хар нүдээ ирмэс үл хийн

Хавтгай чихээ дэрэнд үл тавин

Ханцуйгаа дэрлэж

Хормойгоо дэвсэж

Шүлсээрээ ундалж

Шигчээрээ хоноглож

Магнайн хөлс

Уланд хүртэл

Улны хөлс

..................... гартал"

353.       Чингис хаан "Засаг хөндвөөс надад зааж өгөгтүн, Мөхөөх ёстой бөгөөс бид мөхөөе. Занчих ёстой бөгөөс хэвтүүлж занчъя" хэмээн

              зарлигласан үгэнд "засаг хөндвөөс" гэсэн үг ямар утгатай вэ?

354.       МНТ-нд "Элжигдэй итгэлтэй хүн бөгөөтөл үдэш хэвтүүлийн дээгүүр явж байгаад хэвтүүлд хэрхэн баригдлаа" хэмээх санамж бүхий үг ямар               утга санааг өгүүлж байна вэ?

355.       МНТ-нд "Сайн эцгийн чинь нялхын нутагт утаа униар бургиулж байтугай хэмээлцэж, хамраас утаа ханхийтэл ятган хэлсэнд "За чингэгтүн"               хэмээн сайн эцгээ санаж, Боорчу, Мухали,Шихихутуг гурвын үгэнд сэтгэл амарлив" гэсэн хэсэгт гарч буй  "За чингэгтүн" хэмээх үгийг утгыг               тайлна уу?

356.       МНТ-нд "Тэд нүүж яваа иргэдийн дотор нэгэн харуутай тэрэгний өлжигт нэгэн сайн охин буюу. Хүнд эс өгсөн бөгөөс Добун мэргэн дүүдээ,               чамд гуйя" хэмээн Дува сохорын хэлсэн үг байдаг. "Харуутай" хэмээх үгийн утгыг тайлбарлана уу?

357.       МНТ-нд "Гэм үгүй бүлгээ, миний төлөө ах дүүс муудалцах болуузай, би алзахгүй. Би илаарь болно. Ах дүүс сая ижилдэн бүхүйд ах битгий               муудалц. Хоромхон тэвч" хэмээн Бэлгүүдэйн ятгаж хэлсэн үгээс "илаарь болно" гэсэн үгийн утгыг тайлбарлана уу?

358.       МНТ-нд Бодончар "Тугаарын Түнхэлиг горхиноо бүхий иргэн их бага, муу сайн, адаг түрүү үгүй, эн сацуу буй. Хялбар иргэн буй бид                             тэднийг дагуулъя" хэмээн ахдаа өгүүлсэн үгэнд "Тугаар" хэмээх үг ямар утгатай вэ?

359.       Чингис хаан Балжуна нуурт цуглан бүхүйд Хасар ирж,тэд зөвлөлдөн Ван ханд элчээр илгээн "Ахаа харж (хайж)

       Хараа минь завхав

       Хайж мөрий нь

       Олон ядав

        Хайлж дуугаа

        Эс сонсгов                                                                                      

        Од харж

        Орвон дэрт болж хэвтмүү, би" хэмээдэг. Үүнээс "Орвон" хэмээх үгийн утгыг тайлбарлана уу?

360.       МНТ-нд "Эм хүмүүн нохой нүүртэй хэмээгдьюү зэ би. Алтан жантууг нь өг. Ус утгаж уутугай" хэмээн Сэнгүмийн эмийн хэлсэн үгээс               "Алтан жантуу" хэмээх үгийн утгыг тайлна уу?

361.       Хишилиг, Их чэрэнгийн гэрт очиход, Их чэрэнгийн  хөвүүн Нарин гэгээн гадаа сууж, сумуудаа үрэн байхдаа юу гэж өгүүлдэг вэ?

362.       Чингис хаан өөрийн ор суух хөвүүнийг сонгох үед,Тулуй хэний дэргэд байж,

              "Умартсаныг нь дуртгаж

              Унтарсаныг нь сэрүүлж

              "Зэ"-ийн нөхөр

              Зээрдийн ташуур болж

              "Зэ"-ээс үл хождон

              Зэргээс үл хождон

              Уртын аянд аялж

              Ойрын дайнд дайтайж өгье" гэж Чингис хаанд өгүүлсэн бэ?

363.       "Өгөдэй л эелдэг дөлгөөн буй

              Өгөдэйг хэмээлдье. Өгөдэй хан эцгийн дэргэд байж,бараа их малгайн байдал ёсыг таниваас болъюу зэ." хэмээн хэн хэлдэг вэ?

364.       Өгөдэй,Чингис хаан эцэгтээ:

             "Мөнөө хойно урагт минь

              Өлөнд хучивч

              Үхэр үл идэх

              Өөхөнд хучивч

              Нохойд үл идэгдэх төрвөөс

              Хандгай хэтэс

              Хулгана цөлс алдах бус уу."

              Хэмээн өгүүлдэг.Энэ үгийн утгыг тайлбарлана уу?

365.       Орхисон үгийг нөхөж бичнэ үү?

              Чингис хаан: "Жөчи Цагаадай хоёр үгэндээ хүрэгтүн.

              Иргэний инээдэм

              Амьтны.................. бүү бологтун./

366.       Өгөдэйн өгүүлсэн үгээс орхисон үгийг нөхнө үү.

              "Хаан эцэг соёрхож,өгүүл хэмээсэнд юугаа өгүүлэх,би.Үл чадах хэмээн хэрхэн өгүүлэх бүлгээ?...................... хэмээмүй зэ.

367.       Хөхөчүгйин хэлсэн үгсээс орхисон үгийг нөхөж бичнэ үү.

              Одтой тэнгэр

              Орчиж бүлгээ

              Олон улс....бүлгээ

              Орондоо үл орон

              Олзлолдон бүлгээ.

368.      "Хан эцэг тань

              Хамаг улсыг байгуулахдаа

              Хар тэргүүнээ ганзаглаж

              Хар цусаа намбугалаж

              Хар нүдээ ирмэс үл хийн

              Хавтгай чихээ дэрэнд үл тавин

              Ханцуйгаа дэрлэж

              Хормойгоо дэвсэж

              Шүлсээрээ ундалж

              Шигчээрээ хоноглож явав" хэмээн хэн хэлдэг бэ?

369.       Хөхөчү: " Магнайн хөлс

              Уланд хүртэл

              Улны хөлс

              Магнайд гартал

              Өрсөн хичээж явав" хэмээн хэний хичээл зүтгэлийг сануулдаг вэ?

370.   Хөхөчү: "Залгих зуураа

         Заримыгаа өгч

         Хоолойгоо хорчигнуулж

         Хотлыгоо (хамгаа) өгч

         Хоосон явах бүлгээ." хэмээн хэний ачийг сануулдаг вэ?

372.       "Хатан хүн бөгөөтөл ......-н үг зөвөөс зөв.Дүү нар хөвүүд та нар,Боорчу,Мухалитан хэн нь ч ийн эс дуртгавай.

               Урьдсыг үл удаарахаас

               Умартаж явсан ажгуу

               Үхэлд үл эрстэхээс

               Унтарч санасангүй ажгуу" хэмээн Чингис хаан хэний үгийг ойндоо оруулдаг вэ?

373.       Чингис хаан юуны учир Өнгүр,Архай хоёрыг машид донгоддог вэ?

374.       Чингис хаан Шихихутугийг их төрийг сэтгэжээ чи хэмээн машид соёрхож,"Үзэх нүд минь,сонсох чих минь болж байх бус уу,чи."хэмээн               зарлиг болдог. Ямар төр ёсыг сахисан бэ?

375.       Чингис хаан: "Бэйжин (хойт нийсэл) балгас буугтун.Бэйжин балгасыг элсүүлж,цаана нь Зүрчидийн Фухануг дайран одож,Фухану дайсагнахыг               санаархваас дагуулигтун" хэмээн хэнийг далай хижүүлэн илгээдэг вэ?

376.       Чингис хаан аль иргэнд алтан аргамжаа таслуулсан бэ?

377.       Чингис хааныг аль иргэнд морилахуйд тэнд Есүй хатан "Төрсөн биенд мөнх үгүй, төрсөн дөрвөн хөвүүнээсээ хэнийг хаанд мэдүүлнэ"хэмээн               сануулан хэлдэг вэ?

378."Өндөр дэрсний нөмөрт

       Өсгөж олон тэмээд гаргаж

       Хааны алба болгож өгье

       Өрмөг нэхэж

        Эд агуурс болгон барья" хэмээн аль иргэн Чингис хаанд өчдөг вэ?

379.Хашин иргэн гэж аль иргэнийг хэлж байна вэ?

380."Монгол маш хүчтэй ирж,бидний эрэлхэг оморхог Хар Хятан,Зүрчидийн жүйн эрхт цэргүүдийг дарж, бүрэлгэн хяджээ.Итгэлт цавчаалыг бас булаан авчээ.Эдүгээ бид бас цэрэг засч гаргаваас,ахин Монголд дарагдваас,магад хот хотдоо бутарцгаана.Монголын ханд эдүгээ элсэн эедье.Эед орж,Монголыг буцааваас,буцсаны хойно бас бус санааг бид тэнд зөвшилцье" хэмээн аль улсын хэн,хэнд хэлдэг вэ?

381.     Өгөгдсөн хэсгээс орхисон үгийг нөхнө үү?

 "Тэмүжин шугуй дотор гурав хонож, "гаръя" хэмээн морио хөтөлж явахуйд, мориноос эмээл нь мултарч хоцорчээ. Эргэж үзвээс, эмээл хөмөлдрөглөж, оломлосон атал мултарч унажээ. Олом мултарч болох боловч, хөмөлдрөг  бас яахан мултрах бүлгээ. ........... ятган байна уу?" хэмээн  эргэдэг вэ?

382.  "Найман иргэн, улс ихтэй, иргэн олонтой хэмээн их үг өгүүлэх ажгуу. Бид эдний их үгэнд даруй морилон одож, тэдний хорыг (хоромсогыг) авбаас бэрхдэх юун ажгуу." хэмээн хэн өгүүлдэг вэ?

383. Бадай Хишилиг хоёр "Эдүгээ бид хоёр Тэмүжинээ хэл хүргэн очъё хэмээн үг барилдаж, Мэргидэй цагаан, ам цагаан хээр хоёрыг барьж ирж, уяж, үдэш гэртээ нэгэн хурга алж исрээрээ (ороороо) болгож, Мэргидэй цагаан, ам цагаан хээр хоёр бэлэн унасан агтыг унаж, шөнө явж Чингис хаанд очиж хэл хүргэдэг"Ямар учраас хурга алж, ороороо болгож тавьсаны учрыг тайлбарлана уу?

384. Чингис хаан, Жүндүгийн алт, мөнгө, эд агуурс юмыг нь тоолуулахаар Өнгүр буурч, Архай хасар, Шигихутуг гурвыг илгээдэг. Тэр гурвыг очиход хэн өмнөөс нь тосон ирдэг вэ? 

385. Чингис хаан, Жүндүгийн алт, мөнгө, эд агуурс юмыг нь тоолуулахаар Өнгүр буурч, Архай хасар, Шигихутуг гурвыг илгээдэг. Жүндүгээс ирсэн хүний өгсөн эд агуурсыг хэн үл авдаг вэ?

386. Чингис хаан Алтан ханы Жүндүг эзэлж авсныхаа дараа алт, мөнгө, эд агуурс юмыг нь тоолуулахаар Өнгүр буурч, Архай хасар, Шигихутуг гурвыг илгээдэг. Угтаж ирсэн хүний өмнөөс Шигихутуг "Урьд энэ Жүндүгийн эд юмс мөн Жүндү ч Алтан ханых байсан ажгуу. Эдүгээ Жүндү Чингис хааных буй за" хэмээн бэлгэ авчирсан хүнийг яалаа хэмээн буруутгадаг вэ?

387. Чингис хаан Сартуул иргэнээ Ухуна тэргүүтэн  зуун элчээ зэтгэгдэж алагдсанд. Чингис хаан өгүүлрүүн: "Алтан аргамжаа Сартуул иргэнд яахан таслуулах бүлгээ" хэмээн Сартуул иргэнд морилдог. Энэ хэсэгт гарч буй зэтгэгдэж хэмээх үгийг тайлбарлана уу?

388. Жөчи, Цагаадай хоёр заамнаасаа атгалцан бүхүйд, Жөчи өгүүлрүүн:

"Онтдож чамд гартваас

Эрхийгээ огтолж огоорсугай

Барилдаж чамд ялагдваас

Унасан газраас бүү боссугай" хэмээн өчдөг."Онтдож" хэмээх үг ямар утгатай вэ?

389. "Хан эцэгт бус эс хэмээгдлээ. Чи намайг хэрхэн ялгамуу? Ямар эрдмээр илүү вэ, чи? Гагц хэцүүгээрээ магад илүү л буй за, чи" хэмээх үгийг Жөчи, Цагаадайд өгүүлдэг. Цагаадай, Жөчийг юу гэж хэлсэнээс болж ийн уурссан бэ?

390.  "Цоорхадад хүлээж, биеэ сувилж, үгийг нь мэдэж авч буцваас болно" хэмээжээ. Тэнд элчээр дуу бариулж илгээрүүн: гэсэн хэсэг дэхи "дуу бариулж" хэмээх үг нь ямар утгатай вэ?

391. Өгөгдсөн хэсгээс орхисон үгийг нөхнө үү.

Чингис хаан Жөчийг соёрхож өгүүлэхдээ "Хөвүүдийн минь ах чи гэртээс сая гарч, мөр сайт одсон газраа эр цэрэг агт морьдыг үл шархлуулж, үл зовоон, өлзийт ойн иргэнийг оруулж ирэв ээ, чи. Иргэдийг ................. өгье" хэмээн зарлиг болсон бэ?

392. "Эсгий туургат улсыг шулуутгаж" хэмээх үгийн "шулуутгаж" гэсэн үг ямар утгатай вэ?

393. МНТ-ны 208-р зүйлд буй, Чингис хааны  хэлсэн үгээс орхисон үгийг нөхнө үү.

................... чи довтолж Жирхинийг, Түбэгэнийг, Донхайдыг, Хори шилэмүнийг, Мянган турхагуудыг, эрхин цэргүүдийг бүгдийг дарж, их гол хүчинд хүрч, Сэнгүмийн энгэсэг хацрыг учмаг (нисгэгч сум)-аар харвасны тул мөнх тэнгэрт ивээгдэх үүдэн жолоо нээгдэв зэ.

394. Чингис хаан хэний хүүг ноён болгож, зүүн гарын цэргүүдээр хороолсон Мэргидийг довтолгон илгээдэг вэ?

395. "Чингис хаан өөрөө Ибаха бэхийг авч, дүүмэд Сорхагтани бэхийг Толуйд өгөв. Тэр шалтгаанаар Жаха гамбуд түүний харъяат өмч иргэнийг тумдаа үлдээж "Нөгөө арал бол" хэмээн соёрхож эс талуулав" энэ хэсэгт гарч буй "тумдаа " хэмээх үгийн утгыг тайлбарлана уу?

396. Нэгүл мэт бие чинь

Нэхэс хийж одвос

Нитгэл мэт улсаа

Хэнд мэдүүлнэ хэмээмү?

Тул мэт бие чинь

Тулбас хийж одвоос

Туял мэт улсаа

Хэнд мэдүүлнэ хэмээмү? хэмээн Есүй хатан Чингис хаанд айлтгадаг. Энд гарч буй "Нэгүл" хэмээх үгийн утгыг тайлбарлана уу?

396. "Хэшигийн ахлагч, ахлагч болов уу хэмээн сацуу орсон миний хэшигтэнийг надаас эегүй бүү буруутгагтун. Засаг хөндвөөс, надад зааж өгөгтүн. Мөхөөх ёстой бөгөөс бид мөхөөе. Занчих ёстой бөгөөс хэвтүүлж занчъя" хэмээн Чингис хааны зарлигласан үгэнд буй "надаас эегүй" хэмээх үгийн утгыг тайлбарлана уу?

397. Хан эцэг тань "Хамаг улсыг байгуулахдаа

 Хар тэргүүнээ ганзагалж

Хар цусаа намбугалаж

Хар нүдээ ирмэс үл хийн

Хавтгай чихээ дэрэнд үл тавин

Ханцуйгаа дэрлэж

Хормойгоо дэвсэж

Шүлсээрээ ундалж

Шигчээрээ хоноглож" хэмээх хэсэг дэхь "намбуга" хэмээх үгийн утгыг тайлбарлана уу?

398. Хан эцэг тань "Хамаг улсыг байгуулахдаа

 Хар тэргүүнээ ганзагалж

Хар цусаа намбугалаж

Хар нүдээ ирмэс үл хийн

Хавтгай чихээ дэрэнд үл тавин

Ханцуйгаа дэрлэж

Хормойгоо дэвсэж

Шүлсээрээ ундалж

Шигчээрээ хоноглож" хэмээх хэсэг дэхь "Шигчээрээ" хэмээх үгийн утгыг тайлбарлана уу?

399. "Жүрчидэй чи довтолж Жирхинийг, Түбэгэнийг, Донхайдыг, Хори шилэмүнийг, Мянган турхагуудыг, эрхин цэргүүдийг бүгдийг дарж, их гол хүчинд хүрч, Сэнгүмийн энгэсэг хацрыг учмагаар харвасны тул мөнх тэнгэрт ивээгдэх үүдэн жолоо нээгдэв зэ" хэмээн Чингис хааны Жүрчидэйд өгүүлсэн үгэнд буй "учмаг" хэмээх үгийн утгыг тайлбарлана уу?

400. Отчигин ноёныг элчээ Тэв тэнгэр бөөд илгээхэд, тэр элчийг нь Тэв тэнгэр бөө ямар байдлаар буцаасан байдаг вэ?

401. МНТ-нд олонтаа тохиолдож буй "ашгих" хэмээх үгийн утгыг тайлбарлана уу?

402. Чингис хаан, Даридайг Хэрэйдтэй нийлэх бололцов хэмээн, нүдний эчнээ эцэслүүлье хэмээвээс Боорчу, Мухали, Шихихутуг гурав ятган болиулдаг. Энд гарч буй "Нүдний эчнээ" хэмээх үгий утгыг тайлбарлана уу?

403. "Чормахан хорчийг мөн тэнд тамгачаар сууж, шар алт, шармал алттан, эд нах нажид, хоргой, таж сувд, тана, хүзүү урт, хөл өндөр тоомсогууд, хүрэн эрээн тохошт гичид, ачааны хачидууд лууснуудыг он онд хүргүүлж, илгээж байгтун" хэмээн Өгөдэй хааны зарлигласан үгэнд буй "нажид" хэмээх үгийн утгыг тайлбарлана уу?

404. "Чормахан хорчийг мөн тэнд тамгачаар сууж, шар алт, шармал алттан, эд нах нажид, хоргой, таж сувд, тана, хүзүү урт, хөл өндөр тоомсогууд, хүрэн эрээн тохошт гичид, ачааны хачидууд лууснуудыг он онд хүргүүлж, илгээж байгтун" хэмээн Өгөдэй хааны зарлигласан үгэнд буй "гичид" хэмээх үгийн утгыг тайлбарлана уу?

405. "Чормахан хорчийг мөн тэнд тамгачаар сууж, шар алт, шармал алттан, эд нах нажид, хоргой, таж сувд, тана, хүзүү урт, хөл өндөр тоомсогууд, хүрэн эрээн тохошт гичид, ачааны хачидууд лууснуудыг он онд хүргүүлж, илгээж байгтун" хэмээн Өгөдэй хааны зарлигласан үгэнд буй "хачид" хэмээх үгийн утгыг тайлбарлана уу?

406. МНТ-нд гарч буй "Жахууд иргэн" гэдэг нь аль улсын овог аймгийг хэлсэн бэ?

407. "Далай хааны шөлөнд он онд сүргээс нэг шүдлэн ирэг гаргаваас ямар буй. Зуун хониноос нэг зусаг гаргаж, үгээгүү дутууд өгвөл сайн буй. Зам тавиулж, замчин улаачин гаргаваас, олон улсад амгалан болж, элчээр явахдаа дөхөмтэй буй хэмээвээс бүгдээрээ л зөвшөөжээ" хэмээн Өгөдэй хааны өгүүлсэн үгэнд гарч буй "улаачин" хэмээх үгийн утгыг тайлбарлана уу?

408. Өгөдэй хаан бүх хэвтүүлийг хэнээр мэдүүлдэг вэ? /278/

409.Туял мэт улсаа

       Хэнд мэдүүлнэ хэмээмүү?"  хэмээн Есүй хатан, Чингис хаанд хэлсэн үгэнд буй "Туял" хэмээх үгийн утгыг тайлбарлана уу?

410. Чингис хаан Далан нөмөргэсээс Халх гол руу хөдлөхдөө тоо тоолов. Тоолбоос хэд болдог вэ?

411. Чингис хаан Далан нөмөргэсээс цэргийнхээ тоог тоолон, Нэгэн мянга гурван зууг Чингис хаан авч хаашаа нүүдэг вэ?

412. "Хуйлдар шархаа анаагүй байхад Чингис хаан ятгасаар байтал үл болон гөрөөсөнд довтолж, үгдэрч нөгчив" гэсэн хэсэгт гарч буй "анаагүй" хэмээх үгийн утгыг тайлбарлана уу?

413. "Чингис хаан Тун гуан амсар зорьж, Зэбийг Цавчаалаар болгоов. Чингис хаан Тун гуан амсраар хүрэв хэмээн Алтан хан мэдэж, Илэ, Хада, Хөбөгэтүр гуравт цэрэг мэдүүлэв" гэсэн хэсэгт "амсар" гэсэн үг нь ямар утгатай вэ?

414. "Чингис хааны нэр алдрыг сонсож, айж байлаа бид. Эдүгээ сүлдэрт бие чинь хүрч ирж сүр сүлдрээс чинь сүрдэв. Айж бид Тангуд иргэн баруун гар чинь болж өгье" хэмээн Бурхан ханы өгүүлсэн хэсэгт буй "сүлдэрт" хэмээх үгийн утгыг тайлбарлана уу?

415. Хубилай ноёныг Харлагуудад цэрэглэн мордуулахад, Хубилай ноёнд Харлагуудын хэн ирж элсдэг вэ?

416. Эрхин улс цохигдож, Найман, Мэргид царай алдан, байлдан ядан бусницгаав. Мэргид, Найманыг бусних хооронд Хэрэйдийн Жаха гамбу юугаар шалтаглаж,  өөрийн харъяат улсаа цөмийг эзэмшиж байсан бэ?

417.  Чингис хаан Ибахаг Жүрчидэйд соёрхохдоо, хэдэн мянган Уругуудаа Жүрчидэй чи мэдэж бай хэмээн зарлиг буулгадаг вэ?

418. "Жарчуудай өвгөн хөөргөө (төмрийн) үүрч, Зэлмэ чамайг өлгийтэй байхад Бурхан халдунаас бууж ирэхдээ, Ононы дэлүүн болдогт намайг төрөхөд булган нэлхэ өгч билээ" хэмээн Чингис хаан Зэлмэд өгүүлсэн үгэнд "нэлхэ" хэмээх үг ямар утгатай вэ?

419. Чингис хаан Өнгүр буурчийг магтан, эдүгээ ямар соёрхол авна чи хэмээхэд, Өнгүр буурч соёрхол соёрхуулваас ямар ах дүү нараа цуглуулъя хэмээсэн бэ?

420. "Татаар иргэнийг цүүнд үлиж (чацуулж) үлэтгэн хядахуйд. Татаарын Харгил шар алагдах болоход, оорцог болон гарч, жич өлсөж, ядарч явахдаа, эхийн гэрт орж ирж, би идээн эрж ирсэн буюу хэмээжээ" гэсэн энэ хэсэгт "эхийн гэрт" гэдэг нь хэний гэр вэ?

421. "Татаар иргэнийг цүүнд үлиж (чацуулж) үлэтгэн хядахуйд. Татаарын Харгил шар алагдах болоход, оорцог болон гарч, жич өлсөж, ядарч явахдаа, эхийн гэрт орж ирж, би идээн эрж ирсэн буюу хэмээжээ. Идээн эрсэн бөгөөс тэнд суу хэмээн Харгил шарыг хаана суулгасан бэ?

422. Харгил шар босоод, хөвүүнийг сугандаа хавчиж, гарч одож явахдаа, хутгаа тэмтэрч сугалан явахуйд, Борохулын гэргий Алтани эхийн гэрт зүүнтээ сууж байсан бүлгээ. Эх хашгирч "хөвүүн аллаа" хэмээхтэй зэрэг Алтани хөөцөлдөн гүйн гардаг энэ үед, гэрийн ард  Жэтэй Зэлмэ хоёр юу хийж байдаг вэ?

423. Гэрийн ард Жэтэй Зэлмэ хоёр мугал-зар хар үхрийг жэмлэн алж бүхүйд, Алтанийн дуугаар Жэтэй Зэлмэ хоёр сүх барьсаар, улаан гартай гүйж ирдэг. Энэ хэсэгт гарч буй "жэмлэн" хэмээх үгийн утгыг тайлбарлана уу?

424. Гэрийн ард Жэтэй Зэлмэ хоёр мугалзар хар үхрийг жэмлэн алж бүхүйд, Алтанийн дуугаар Жэтэй Зэлмэ хоёр юу барьж, гүйж гарч ирдэг вэ?

425. Өгөдэйн сужаа махаар нь сум тусч мориноос унахад, Борохул дээр нь бууж бөглөсөн цусыг нь амаараа шимж, шөнө цуг хонож, маргааш нь моринд унуулж сууж ядахад, сундалж Өгөдэйн араас тэвэрч бөглөрсөн цусыг нь шимэн шимэн, амаа улайтгаж ирдэг. Өгөдэйн шархаддаг байлдаан хаана болсон бэ?  

426. Өгөдэйн сужаа махаар нь сум тусч мориноос унахад, Борохул дээр нь бууж бөглөсөн цусыг нь амаараа шимж, шөнө цуг хонож, маргааш нь моринд унуулж сууж ядахад, сундалж Өгөдэйн араас тэвэрч бөглөрсөн цусыг нь шимэн шимэн, амаа улайтгаж ирдэг. Аль улстай хатгалдах үед Өгөдэй шархаддаг вэ?

427. Чингис хаан Цагаан-Увагийн хөвүүн Нарин Тоорилд эцгийнх нь талаар дурдан өгүүлээд, Эдүгээ чи "өнчдийн авилга автугай" хэмээхэд, ямар ах дүү нар минь харь тутамд бутран тарсан буй. Ах дүү юүгээн цуглуулъя хэмээсэн бэ?

428. Чингис хаан Сорхон шарын ач тусыг дурдан өгүүлээд, "Эдүгээ би таныг соёрхвоос, ямар соёрхол таалах та?" хэмээхэд Сорхон шар ямар соёрхлыг өгүүлсэн вэ?

429. Ширгээт өвгөн Алаг, Наяа хөвүүдтэйгээ Таргудай хирилтугийг гардаж ирэхдээ, үл тэвчин ямар нэртэй газар тавьж явуулсан бэ?

430. Чингис хаан Боорчуг магтсан эдгээр үгсээс орхисон үгийг нөхнө үү?

"Татаар иргэнтэй Далан нөмөргэст шүтэлдэн хоновоос, хур өдөр шөнө үргэжлэн зүсрэхэд, шөнө намайг нойр автугай хэмээн нөмрөгөө нөмөрсөөр, миний дээрээс хур үл цутгуулан шөнө турш байхдаа ...................................... билээ, чи. Хүлэг баатрын чинь бэлэг ажгуу, зэ"

431. МНТ-нд "Орч дүү" хэмээх үг ямар утгатай вэ?

432. Өгөдэй хаан хан эцэг Чингист хүчин зүтгэж явсан хэнийг хэлсдүүлсэн хэмээн өөрийгөө буруутган, дөрвөн буруу үйлдээ оруулсан бэ?

433. "Бас зүг зүг балгадын иргэдэд алгинчин, тамгачийг тавьж, улс иргэнийг хөл хөсөр, гар газар тавиулж агуулав, би. Хан эцгээсээ хойш дөрвөн үйлийг нэмэв зэ" хэмээн Өгөдэй хааны хэлсэн үгэнд буй "алгинчин" хэмээх үгийн утгыг тайлбарлана уу?

434. Жөчи Цагаадай хоёр заамаасаа барилцаж  байн бүхүйд Жөчийн гараас хэн татаж байсан бэ?

435. Жөчи Цагаадай хоёр заамнаасаа барилцан, муудалцаж бүхүйд Цагаадайн гараас хэн татаж байсан бэ?

436. "Шилжрэн бүхүй бороонд

Чичиргэн бүхүй жихүүнд

Цутган бүхүй хурд

Шилдүст гэрийг минь орчин

Цурам үл хийн байж

Зүхийг минь амуулсан

Чин сэтгэлт хэвтүүл минь" хэмээн Чингис хааны хэвтүүлд өгүүлсэн хэсэгт буй "Шилдүст" хэмээх үг ямар утгатай вэ?

437. Чингис хааны хэлсэн үгээс орхисон үгийн нөхнө үү.

"Жүрчидэйн

Хатгалдах өдөр

..........  болсныг

Дайсан хүмүүнд

Далдлагч болсныг

Хагацсан улсыг

Хамтатгасны

Бутарсан улсыг

Бүрэн болгосны тусынх нь төрийн үйлийг санаж чамайг өгөв"

438. Ван ханы өгүүлсэн үгээс орхисон үгийг нөхнө үү?

"Хөвүүнийг минь, Тэмүүжинд яахан тийн .......... буюу та нар? Түүгээр түшиг тулгуур болон бөгөөтөл, Одоо хөвүүнд минь тийн муу санаваас, тэнгэрт үл таалагдана, бид"

439.Чингис хаан хэнийг үгүй болсонд, дээр нь бор хошлог(гэр) тавиулж,нүүж оддог вэ?

440. ”Хөвүүдийнхээ авир занг үл ятган,бидэнтэй тэнцэхийг бодож явсаар,Тэв тэнгэрийн тэргүүнд хүрэв,та нар.Та нарын тийм авир занг ухаарсан бөгөөс Жамуха,Алтан,Хучартаны ёсоор болгох бүлгээ,та нарыг “хэмээн Чингис хаан хэнийг донгоддог вэ?

441.”Харвацаж гарсныг

       Харван оруулах бүлгээ

     Ойлон гарсныг

     Онтдож( харваж) оруулах бүлгээ” хэмээн Өгэлүн эх хэний чадлыг тодотгон өгүүлдэг вэ?

442.Өгэлүн эх хэнийг цээж эрдэмт хэмээн өгүүлдэг вэ?

443.Өгэлүн эх хэнийг хав хүч эрдэмт хэмээн өгүүлдэг бэ?

444.”Тэд нүүж айсуй иргэдийн дотор нэгэн харуутай тэргэний өлжигт нэгэн сайн охин буюу.” хэмээн Дува сохор өгүүлдэг.Энд гарч буй “өлжиг” хэмээх үгийн утгыг тайлбарлана уу?                                          

445.Хорилардай мэргэн Бурхан Халдуныг ямар газар хэмээн нүүж ирсэн бэ?

446.МНТ-нд хэний хүүхдүүд өөрийн авга юугаан ургаа үл болгон доромжилж, Дөрвөн овогтон болсон бэ?

447.Монголын нууц товчоонд  “сүегэр үг” хэмээн гардаг.Энэ үгийн утгыг тайлбарлана уу?

448.Алан гоо эх, хаврын нэгэн өдөр хонины хөншилмөл мах чанаж таван хөвүүнээ зэрэгцүүлэн суулгадаг.Энд гарч буй хөншилмөл мах гэж ямар махыг хэлж байна вэ?

449.Алан гоо эх Бэлгүнүдэй,Бүгүнүдэй,Бугу хатаги,Бугуту салжи,Бодончар мунхаг таван хөвүүнээ зэргэцүүлэн суулгаж,нэг нэг мөсийг хугалагтун хэмээн өгдөг.Энд гарч буй мөс гэж чухам юуг хэлж байна?

450.Алан гоо эх таван хөвүүдээ юу мэт байваас “хэнд ч хялбархан дийлэгдэнэ” хэмээн сургадаг вэ?

451.Алан гоо эхийн сургаал үгийн хэсгээс орхисон үгийг нөхнө үү.

“Тэр....мөс мэт нэгэн эетэн болвоос,та нар хэнд ч хялбар яахин дийлдэх,та нар”

452.МНТ-д хэн “бядуу”хэмээн хэлэгдэж,урагт үл тооцогддог вэ?

453.Бодончар мунхаг Борогчин харцгайгаа юугаар урхилан барьж тэжээдэг вэ?

454.Бодончар идэх идээнгүй байхдаа,ямар гөрөөсийг мярааж харваж алж идэн,харцгайгаа тэжээн он гардаг вэ?

455.МНТ-нд “Бие тэргүүтэй,дээл захтай нь сайн” хэмээдэг.Энэ үгийн утгыг тайлбарлана уу?

456.Начин баатрын хөвүүд ямар,ямар овогтон болдог вэ?

457.Чарахай линхугийн ач,Хамаг Монголын хаан хэн бэ?

458.Бай шинхор догшины ач,Хамаг Монголын хаан хэн бэ?

459.Хабул хааны ач, Хутугту жүрхийн хөвүүд хэн, хэн бэ?

460.МНТ-нд Тэмүжин нэртэй хэдэн хүн гардаг вэ?

461.Дэй Сэцэн,Есүхэйд "...Цагаан шонхор нар сар хоёрыг атган нисч ирээд,гар дээр минь суув” хэмээн зүүдээ өгүүлдэг.Дэй Сэцэний зүүдэнд тохиож буй “цагаан шонхор" аль аймгийн сүлд вэ?

462.Тэмүжин юунаас цочимтгой хүүхэд байсан бэ?

463.МНТ-нд “Хулхи нь гуужиж

                     Шүлс нь шивэрчихлээ” хэмээн гардаг.Энэ үгийн утгыг тайлбарлана уу?

464.Орхисон үгийг нөхөж бичнэ үү.

Тэмүжин шугуй дотор гурав хонож,”Гаръя” хэмээн морио хөтөлж явахуйд,мориноос эмээл нь мултарч хоцорчээ.Эргэж үзвээс,эмээл..........................атал мултарч унажээ.

465.Тэмүжин миний өмнөөс чи эрсдүүзэй.Би харвалдъя хэмээн хэн хэлдэг вэ?

466.Дэй сэцэн Бөртэ-ийг нийлүүлэн мордуулж,зам зуураа Хэрлэний ураг цөлийн нугаас харихад, Чотан эх охиноо үдэж,Хүрэлхү дотор Сэнгүр горхиноо хүргэж ирдэг.Чухам яагаад Дэй сэцэн охиноо хүргэж өгөлгүй,Хэрлэнийн ураг цөлөөс гэдрэг буцах болов?

467.Чингис хаан ямар уулыг

  “Өглөө бүр мялаасугай

 Өдөр бүр өчсүгэй

 Ургийн ураг минь

Ухан мэдтүгэй хэмээн наран өөд хандаж,бүсээ хүзүүндээ эрихлэж,малгайгаа гартаа сэгэлдэргэлж,гараа өвчүүндээ дарж,наран зүг есөнтээ сөгдөж,сацал сацан,өчил өчсөн бэ?

468. Өгөгдсөн хэсгээс орхисон үгийг нөхнө үү.

       Элгэндээ сөст

       Эрхийдээ ончтан

      Уушги дүүрэн зүрхт

      Ам дүүрэн ууртан

      Эр тутам эрдэмтэн

     Бөх хүчтэнийг ялган өгч

     Ууртан сөстөн

    Омогтон зүрхтэн тул .....хэмээгдэх ёсон тийм.

469.Орхисон үгийг нөхнө үү?

Гурван Мэргид довтлон ирж,Хоогчиноос Тэмүжин хаана буйг асуухад,Хоогчин эх: “Тэмүжиний байгаа үгүйг мэдсэнгүй.Би......гэрээс гарч ирлээ” хэмээдэг.

470.МНТ-д:

      “...Хаатай Дармала-г барин авчирч

      Хавтсан бугуу өмсгөж

     Халдун бурханаа зориулав” хэмээн гардаг.Энд гарч буй “хавтсан бугуу” гэж юуг нэрлэж байна вэ?

471.МНТ-ы 112 дугаар зүйлд : Хаатай Дармала-г “Халдун Бурханаа зориулав” хэмээн гардаг.Энэ үгийн утгыг тайлбарлана уу.

472.Орхисон үгийг нөхнө үү.

Тэмүжин Мэргидийн Тогтогагаас олзолж авсан алтан бүсээ Жамуха андад бүслүүлэв.Тогтогагийн эсгэл халиуныг Жамуха андад унуулав.Жамуха Увас мэргидийн Дайр усунаас олзолж авсан алтан бүсээ Тэмүжин андад бүслүүлэв.Дайр үсүний ...............-ыг Тэмүжинд унуулав.

473.МНТ-д “Анх урьд анд бололцоход,Тэмүжин арван нэгэн настай байхад Жамуха гурын шагай Тэмүжинд өгч,Тэмүжин цутгамал шагай арилжиж,анд бололцож,анд хэмээлдсэн Ононы мөсөнд шагалцахуйд тэнд анд хэмээлдлээ.” хэмээн гардаг.Энд гарч буй “арилжих ” хэмээх үгийн утгыг тайлна уу?

474.МНТ-д гарч буй “чэрби” хэмээх үгийн утгыг тайлбарлана уу?

475.Алтан, Хучар,Сача бэхи бүгдээр эетэлдэж,Тэмүжинйиг хан болгохдоо

“Харь иргэний

Хацар гоо

 Хатад охид                    

Харгам сайн агт

Хатируулж авчирч өгсү” хэмээн ам алддаг.Энд гарч буй “харгам”гэж юуг нэрлэж байна вэ?

476.МНТ-д Өнгүр,Сүйхэтү чэрби,Хадаан далдурхан нар “Манагаарын ундыг бүү мөхөсдүүлсү,үдийн ундыг бүү осолдуулсу” хэмээн буурч болдог.Энд гарч буй “манагаар” хэмээх үгийн утгыг тайлна уу?

477.МНТ-д Сүбэгээдэй баатар

 ”Хулгана болж

 Хураалцъя

 Хар хэрээ болж

Гадна буй бүхнийг

Хармалдъя” хэмээдэг.Энд гарч буй “хармах” хэмээх үгийн утгыг тайлбарлана уу?

478.МНТ-д Жамуха: “Алтан,Хучар та хоёр хэлсэн үгэндээ хүрч,андын сэтгэлийг амуулж, андад минь сайтар нөхцөж явагтун” хэмээн илгээдэг.Энд гарч буй “амуулж” хэмээх үгийн утгыг тайлбарлана уу?

479.МНТ-д “бүтээж нөгчөөх” гэж яаж нөгчөөхийг хэлж байна вэ?

480. МНТ-д гарч буй “буурч” хэмээх үгийн утгыг тайлбарлана уу?

481.МНТ-д Чингис хаан “нөхцөлт хүн” гэж ямар хүнийг хэлдэг вэ?

482.МНТ-д гарч буй “зэвлэх морь” гэж ямар морийг хэлж байна вэ?

483.МНТ-д “дэрэн аван үхье” хэмээн гардаг.Энэ хэлцийн утгыг тайлбарлана уу?

484.Бэлгүдэй хэнд ам алдан,их эеийн хэргийг задруулдаг вэ?

485.Убчигдай Хүрэн баатар, Жамухыг шударга ах дүү нарын дунд олхин жинхүн өгүүллээ хэмээн буруушаадаг. Энд гарч буй “олхин жинхүн өгүүлэх” гэдгийн утгыг тайлбарлана уу?

486.МНТ-д гарч буй “олхио”үг гэж ямар үгийг хэлж байна вэ?

487.Ван хаан хэнийг "явдаг хэлт" хэмээдэг вэ?

488.МНТ-д гарч буй “тэвчих” хэмээх үгийн утгыг тайлбарлана уу?

489. МНТ-нд Харагчууд,Алагчууд тугтан гэж аль иргэнийг хэлж байна вэ?

490.Чингис хаан аль аймагтай байлдан бүхүйд,Өгэдэй сужаасандаа харвуулдаг вэ?

491.Чингис хаан Ван хаантай хатгалдсан газраас зайлж,тэр үдэшдээ хөдөлж,салж хоноод,үүр гийлгэн бүртгэвээс хэн,хэн алга байдаг вэ? 

492. Хэрэйдийг Сэнгүмийн дээр эгээрч байх хоор чөлөөнд, ачаатай морь

          ачаагаа хөглүүлж байн бүхүйг ачааг нь огтолж,янгирцагтай нь унаж, хэн амь гаран дутааж ирдэг вэ?

493. Шархаа анаагүйд,ятгасаар байтал үл болон гөрөөсөнд довтолж,үгдэрч хэн нөгчсөн бэ?

494.Чингис хаан Хэрэйдийг хаана бүхүйд гурван шөнө,гурван өдөр байлдан бүсэлсэн бэ?

495.Чингис хаан, Ван ханыг юу босгон, ажиггүй хуримлаж бүхүйд гэндүүлэн дайрсан бэ?

496.Тус хан эзнээ үзсээр байж,барьж хэрхэн алуулна хэмээн Чингис хааны эсрэг гурван өдөр,гурван шөнө булхалдсан Жирхиний баатарын нэр хэн бэ?

497.Чингис хаан Хуйлдарын амь алдсаны тул, зуун Жирхиний хамт,Хуйлдарын эм хөвүүдэд нь хүч өгтүгэй хэмээн  хэнд зарлигласан бэ?

498.Ван хааныг алтан тэрэм босгон санамсаргүй хуримлан бүхүйг хэн, хэн Чингис хаанд хэлдэг вэ?

499.Чингис хаан Балжуна нуурт бууж бүхүйд,хэн үл эсэргүүцэн элсэн орсон бэ?

500.Чингис хаан Балжуна нуурт бууж бүхүй үедээ, хаанахын худалдаачинтай учирсан бэ?

ИЛТГЭЛ ХЭРХЭН БЭЛТГЭХ, ХЭРХЭН ИЛТГЭХ ВЭ?

2013 оны 05-р сарын 05 Нийтэлсэн МХУЗ-ын ЗАН

Илтгэл гэж юу вэ?

Тодорхой сэдвээр судалгаа хийж, үр дүнг нь олон нийтэд уншиж сонсгох зорилгоор бэлтгэсэн эхийг илтгэл гэнэ.

 Илтгэл бэлтгэх үе шат:

Зорилгоо тодорхойлох

Шаардлагатай материалыг цуглуулах

Илтгэл бичих төлөвлөгөөг зохиож, цуглуулсан мэдээлэл, бусад мэдээ материалаа төлөвлөгөөнийхээ дагуу логик дараалалтайгаар хуваарилах

Илтгэлээ бүтэц нэг бүрээр нь хэлбэржүүлэх

Илтгэлийнхээ агуулгыг сайтар уншиж тогтоох, агуулгыг товч ярихын тулд товчлол бэлтгэх

Зохих аялгуу, өргөлт, нүүр амын болон толгой гарын хөдөлгөөнөөр яриагаа “чимэх”-ийн тулд тусгай бэлтгэл хийж хэд хэдэн удаа давтаж үзэх /эрдэм шинжилгээний илтгэлийн хувьд энэ хэсэг бага хамааралтай/

Сэдэв сонгох

а/ Хичээл дээр тавих илтгэлийн хувьд анги танхимд үзээгүй, хичээлээс гадуур бие дааж судлахаар өгөгдсөн сэдвээс сонгох нь зүйтэй /лекцийн агуулгыг баяжуулах, оюутны бие даах чадварыг хөгжүүлэх/

Эрдэм шинжилгээний илтгэлийн хувьд тухайн оюутан цаашид гүнзгийрүүлэн судалж дипломын ажил, магистрын дипломын ажил, бүр цаашлаад докторын хэмжээний судалгаа болгох тийм ирээдүйтэй, өөрийн хамгийн сайн ойлгосон зүйлээ сонгон авах шаардлагатай

Илтгэл бичих үе шат

Тухайн сэдвээр уншиж судлах бүтээлийн жагсаалтыг  багшийн удирдлага дор нарийвчлан гаргах

Судалсан материалаасаа өөрийн сэдэвт нэн холбогдол бүхий хэсгийг түүвэрлэн авч анализ хийх

Анализ хийсэн материалаа нэгтгэн логик дараалалд оруулж дэлгэрэнгүй төлөвлөгөө гаргах

Уг төлөвлөгөөнийхээ дагуу эрдэм шинжилгээний хэл найруулгаар илтгэлээ бичих

Илтгэлийн бүтэц

Оршил

Үндсэн хэсэг

Дүгнэлт

Оршил

Сэдэв /... хэмээх сэдвээр бичсэн бидний илтгэл нь .../

Бусад сэдэвтэй хэрхэн холбогдох, бусад асуудлын дотор тухайн асуудал ямар байр суурь эзэлж байгаа тухай

Сэдвээ нээн харуулахын тулд ашигласан ном зохиол, хэрэглэгдэхүүнээ тоймлон дурьдах

Үндсэн хэсэг

Төлөвлөгөөнийхөө дагуу логик далаалал сайтай, илүү дутуу үггүйгээр, хоорондын уялдаа холбоог сайтар баримтлан баталгаа нотолгоотой, итгэл үнэмшилтэй, эрдэм шинжилгээний хэл найруулгыг баримтлан бичнэ

Дүгнэлт

Эх зохиол унших, судалгаа хийх явцдаа ямар ямар үр дүнд хүрснээ логик дэс дараалалтайгаар тоочин бичих ба энэ сэдвээр өөрийн гэсэн ямар ямар үндсэн дүгнэлт хийснээ товч бөгөөд тодорхой илэрхийлнэ.

Ач холбогдол

Илтгэл бичсэнээр шинэ мэдлэг, мэдээллээр өөрийгээ баяжуулна.

Судалгааны ажил хийх дадалтай болно.

Шинэ зүйлийг танин мэдэх шинжлэх ухааны аргуудтай танилцана.

Олны өмнө “нүүр хагарч, олны танил хүн болох гараагаа эхэлнэ.

Хэрхэн илтгэх вэ?

Цагаа авч өмнөө тавь.

Үзүүлэх, тараах материал ашигла.

Хүмүүс анхааралгүй сонсч байгаа мэт санагдваас дууныхаа өнгийг өөрчил, зогсоц хийж анхаарлыг нь тат.

Ярих зүйлээ жижиг жижиг цаасан дээр урьдчилан тэмдэглэсэн бай, энэ нь өөртөө итгэлтэй ярихад тустайгаас гадна гараа хийх газраа олж ядахаас “аварна”.

Тараах материал тус болж ч мэдэх, “ус” болж ч мэдэх тул бага хэмжээгээр байх нь зүйтэй.

Заагуур мод /указка/ бэлтгэ, хуруу гараараа заан ярих нь таны нэр хүндийг унагана.

Техник хэрэгсэл ажиллуулж буй хүнтэй хамтарч слайд, цацах материалаа  урьдчилан сайтар шалгангаа сургууль хийсэн бай.

Илтгэх үедээ ганц хүн рүү хараад байлгүй, бүх хүн рүү харж ярь /танхимыг “эзэмд”/.

“Хамгийн сүүлд хэлсэн өгүүлбэр л сайн тогтоогддог” гэсэн Штирлицийн нууцыг санаж илтгэлээ цоглог аялгуугаар төгсгө.

Нэрт эрдэмтэн мэргэдээс ишлэл татах, зүйр цэцэн үг, оновчтой сургааль үг үе үе хавчуулах нь таны илтгэлийг чимэхээс гадна өөрийн тань мэдлэгийн цар хүрээ, уншсан зүйлийн тань агуу их болохыг  хүмүүст илтгэн харуулдгийг ямагт сана.

Асуулт гарвал яах вэ?

Тайван, өөртөө итгэлтэйгээр хариул.

Хэцүү, эсвэл ээдрээтэй асуулт гарвал “Уучлаарай, асуултаа давтана уу” гээд дахин сонсч асуултаа сайн ойлгож ав, ойлгоогүй байж хариулах нь цээжээрээ пулемётын ам хаахтай адил гэдгийг сана.

Хариулж чадмааргүй бол уучлалт гуйгаад “Сэдэвт шууд хамааралгүй учраас би энэ удаад хариулж чадашгүй нь” хэмээн үнэнээ өч, энэ нь утгагүй зүйл ярьж нэрээ хугалахаас хамаагүй дээр.

Хариултандаа итгэл төгс биш байгаа бол, эсвэл нэг үгээр хариулахад бэрх байвал “Та өөрөө юу гэж бодож байна?” гээд буцаагаад асуу. Зөв хариултыг тэр дор нь олж авахаас гадна танхимыг “сэрээдэг” ач холбогдолтой

Эссэ бичих агуу бөгөөд санаанд оромгүй 7 сануулга

2013 оны 04-р сарын 15 Нийтэлсэн МХУЗ-ын ЗАН

 Дэлгэрэнгүй»

БАГАД СУУСАН МОНГОЛ УХААН НАСАН ТУРШИЙН ХӨРӨНГӨ

2013 оны 02-р сарын 19 Нийтэлсэн МХУЗ-ын ЗАН

БАГАД СУУСАН МОНГОЛ УХААН НАСАН ТУРШИЙН ХӨРӨНГӨ

Монгол Улсын Гавъяат багш Ц.ТҮВШИНТӨГС
Хүний хөгжил хүүхэд наснаас эхэлдэг. Хүүхэд гэж хэн юм бэ, хүүхэд юу бодож тэмүүлж байх ёстой юм бэ, юуг сурч дадлагажих хэрэгтэй юм бэ гэдэг талаар хөндөн ярья. Монголчууд хүүхдийг эрхэм баяны нэгд тооцдог. Үр хүүхдээ бүхнээс эрхэмд тавьдаг, үр хүүхэд олонтой хүнийг баянд тооцдог ард түмэн тийм ч олон биш. Дэлхийн бүх оронд жийп машин унадаг болж, цөмөөрөө компьютер, гар утас хэрэглэдэг болж. Ийм үед нэг улс нөгөөгөөсөө юугаараа ялгарах юм бэ гэдэг асуулт гарч ирнэ. Аль ч оронд дээд түвшинд хүртэл өөрийгөө хөгжүүлсэн, эрдэм чадалтай хүн буюу хөгжсөн хүн хамгийн эрхэм байгаа юм. Монголын хувьд ч ялгаагүй, гэхдээ бусдаас илүү ийм шаардлага байна. Яагаад гэвэл, бидэнд машины ч юм уу том брэнд үйлдвэр байхгүй. Тэгэхээр энэ жижигхэн улсын нэр алдрыг гаргах брэнд нь залуучууд, иргэд нь л байна. Өнөөдөр Монголын хүүхэд залуус дэлхийн дэвжээн дээр гараад ирсэн гэж болно. Та нар мэднэ дээ, А.Мөнгөнтуул гэж шатарчин охиныг. Энэ охин 15 настайдаа шатрын их мастер болсон. Дөнгөж сая 20 насныхаа босгон дээр Брюселд эмэгтэйчүүдийн дэлхийн их мастерын болзол хангалаа. ШУТИС-ийг 16-тайдаа төгссөн Э.Энхпүрэв гэж хүү одоо 19-хөн настай ч хувийн сургуультай. Тэр хүү одоо докторын дисертацаа хамгаалж байна. Монголын залуус дэлхийн дэвжээн дээр гараад  ирж байна. Дэлхийн дэвжээн дээр гарч ирнэ гэдэг нь монгол тэмүүллийн жинхэнэ эзэд болж байна гэсэн үг.
Хүүхэд нас бол хүний хөгжлийн эгзэгтэй атлаа хамгийн сонор соргог үе. Бас танин мэдэхүйн асар өргөн багтаамж, хөгжлийн асар их хурд, насан туршийн их авьяас булгийн эх булаг гэж хэлж болно. Хүүхэд бол гэнэн цагаан, муу санаа суугаагүй хамгийн бурханлаг ард түмэн. Хүүхэд хаана амьдарч байна, тэр газраа баяр баясгалан, инээд хөөрөөр цалгиулж явдаг. Иймээс та нар хүүхэд насаа хүндэтгэх хэрэгтэй, томчууд хүүхдийг хайрлах учиртай. Манай ард түмэн тун сайхан өв сантай. Монгол хүмүүсийн олон зууны турш мөрдөж ирсэн үзэл номлол, дэг жаяг нийт хүн төрөлхтний асуудал болчихсон. Тухайлбал, 1989 онд батлагдсан хүүхдийн эрхийн конвенцод 192 орон нэгдээд байгаа. Ийм олон орон хүлээн зөвшөөрч нэгдсэн өөр конвенц байхгүй. Хүүхдийн эрхийн төлөө, тэдэнд тавих халамж анхаарлын төлөө бүх дэлхийнхэн ингэж нэгджээ. Үе хойчоо гэсэн сэтгэл нэг улс орны төдийгүй нийт хүн төрөлхтний хамгийн нандин асуудал болчихсон нь харагдаж байгаа биз. Монголоо хөгжүүлье гэсэн хүсэл тэмүүллийн гол цэг нь хүүхэд болчихоод байна.
Зарим эрдэмтэн, нийгэм судлаач “Хүүхэд бол ирээдүйн иргэн” гэж хэлсэн байна. Би үүнийг өөр талаас нь хардаг. Хүүхэд бол өнөөдрийн иргэн. Хүүхэд өнөөдөр л бэлтгэгдэж, идэвхтэй хөгжсөнөөр маргаашийн шилдэг иргэд болно. Эндээс үндэслээд хүүхдийн оролцоо гэдэг түгээмэл ойлголт гараад ирлээ. Хүүхэд өөрийнхөө амьдралыг зохион байгуулах, мэргэжил, авьяас чадвар, чадал чадамж, давуу талдаа түшиглэн өөрөө сонгох хэрэгтэй. Амьдрах ур чадварыг багаасаа эзэмших шаардлагатай. Амьдрах ур чадвар гэдгийн цаана өөрийгөө үнэлэх, сайн талаа мэдэх, өөрийгөө шүүмжилж, өөртөө итгэл хүлээлгэх тухай асуудал агуулагдаж байгаа юм. Би юугаараа дутуу байна вэ, би ямар нөөцөө ашиглаж чадахгүй байна вэ? Ингэж өөрөөсөө асууж, бусадтай харьцуулж бодно гэдэг бол амьдрах ур чадвар. Саяхнаас зарим сургуульд амьдрах ур чадварын хичээл орж эхэлсэн. Энэ үнэхээр дэвшил.
Конвенцоор ч тэр, Монгол Улсын хуулиар ч тэр хүүхэд буюу 18-аас дотогш насныхан төрийн, эцэг эхийн асрамж халамжинд байх ёстой. Энэ үеэ хүүхэд зөв ашиглах хэрэгтэй. 18 насны босго даваад бүх ачаа толгой дээр ирнэ шүү дээ. Аав ээжээсээ алслагдаад, нутаг орноосоо холдоод, магадгүй эх орноосоо гараад явахад амьдралын бэлтгэлтэй бол. Аав ээжийнхээ өгсөн хэдэн төгрөгийг заран заран сурч байгаа бол маш идэвхтэй сур. Үүний тулд зорилгоо зөв тодорхойлж, мэргэжилдээ эзэн бол. Зарим нь сурч хөгжихийн хажуугаар ажил хөдөлмөрийн харилцаанд ороод явж байгаа. Хуулийн дагуу 16 наснаас хойш хөдөлмөр эрхлэх нь нээлттэй шүү дээ. 18 настайгаасаа сонгуульд орно. Ингээд л “чи ямар үзэл бодолтой иргэн бэ” гэж чамаас асууж эхэлнэ. Амьдрал, нийгмийн харилцаа өөрийн гэсэн толгойг чинь шаардаж эхэлнэ. Тэгээд болоогүй ээ, хөвгүүд цэрэгт татагдана. Сурагчийн ширээн дээр байсан хүүхдүүд хил дээр эх орноо манах үүрэг хүлээнэ. Ингэхэд эх орны талаар тодорхой ойлгоцтой, бэлтгэлтэй байх хэрэг гарна. Магадгүй гадаадад сурч сурвал Монголын нэрийн хуудас болж таарна. Хэрэв муу муухай явбал Болдоо,  Нараа гэхээс илүү энэ монгол хүн, энэ монгол залуу гэж л хэлэгдэнэ. Ингээд бодохоор хүүхэд наснаасаа иргэний төлөвшил бий болгох хэрэгтэй болж байгаа биз. Дургүй ламд дарж байж сахил хүртээнэ гэж манай ард түмэн хэлдэг дээ. Өөрөө идэвхгүй бол ямар ч эрдэм утгагүй. Аливаа юм хоёр талын идэвхтэй үйл ажиллагааны дүнд бүтнэ. Чиг зорилгыг хүүхдүүдийн өөрсдийнх нь идэвх оролцоо л зааж өгдөг. Шавь идэвхтэй байх буюу шавь төвтэй сургалтыг бид эрхэмлэж байгаа. Хоёр талаасаа идэвхтэй байж сургалтын үр дүн, мэдлэг оюуны их далай бий болно.
Бидний ярилцах бас нэг сэдэв бол манай ард түмний үр хүүхдийнхээ төлөө гэсэн өв уламжлал. Монголчууд хэзээ ч үр хүүхдээ тээршаадаггүй. “Үргүй хүн үхэхийн цагт гутамшиг, үхэргүй хүн өвлийн идшээр гутамшиг” гэдэг хэлц үг ч хэлж үлдээсэн байна. Энэ үг үр хүүхдээ гайхамшиг, үнэт баялаг гэж үздэг сэтгэлгээний тусгал юм л даа. Үер урсгаад явчихгүй, түймэр шатаагаад үгүй болгочихгүй, мөнгөний ханш унахад дундарчихна гэж айхгүй насан туршийн итгэлтэй баялаг минь гэж боддог учраас монголчууд “Нэг хүүхэд байвал оргүй юм шиг бод, хожмын өдөр өнчдөнө. Хоёр хүүхэдтэй бол нэгийн дайтай бод, юмыг яаж мэдэх вэ нэг болчихвол яана” гэж ярьдаг. Уг нь, айл болгон 4-өөс дээш хүүхэдтэй байж л Монголын хүн ам өснө. Үр хүүхэд л элэгсэг халуун ам бүл бүрдүүлдэг юм шүү. Өнөөдрийн гэр бүлүүдэд хүүхдийг тээршаах  биш үнэлэн хайрлах сэтгэл их үгүйлэгдэж байх шиг. Цалин мөнгө хүрэлцэхгүй байна, нэг л хүүхэдтэй байхад хангалттай гэх мэтээр төвөгшөөн бодож өрх гэрийн ирээдүйн хувь заяа, цаашилбал Монгол Улсын хувь заяаг дутуу бодож байгаа тал байна.
Бидний монголчуудыг дэлхийнхэн ер нь сайнаар хэлдэг. Монгол хүн аливаа ажилд түргэн дадлагаждаг, гадаад хэлийг гайхалтай сурдаг, сониуч зантай, өөртөө шингээн тусгаж авахдаа сайн гэж үнэлдэг. Монгол хүн нэг жижиг зүйлийг ч эргэцүүлж дүрслэн боддог. Жишээ нь, хонины бэлчээрт яваа хүн орчин тойрон дахиа ямагт сонирхон ажиглаж л байдаг. Эндээс улбаалаад бүгд судлаач болчихно. Суурин соёлд дадлагажаад одоо бид судлаачаас гадна шинэ юм бүтээдэг бүтээлч болох хэрэгтэй. Тиймээс манай хүүхэд залууст их хариуцлага байна.
Хүүхдэд багаас нь үндэсний үзэл суулгах хэрэгтэй байна. Ухаан санаа нь тогтворжоод, сэтгэл санаа нь төлөвшсөн хойно үүнийг чихэж бий болгоно гэдэг хүнд. Иймээс багаас нь монгол хүн гэдгийг нь мэдрүүлж, монгол хүний бахархлуудыг ойлгуулан шингээж өгөх хэрэгтэй юм. Манай монголчуудын эрхэмлэдэг, хүндэлдэг, хориглодог, цээрлэдэг маш олон аман хууль, ёс заншил бий. Энэ бүхний цаана их эрдэм ухаан байгаа. Энэ эрдэм ухааныг хүүхдийн сурган хүмүүжүүлэх арга хэрэглэл болгож ашиглахдаа бид тун хангалтгүй байгаа гэж би хувьдаа дүгнэдэг. Хүүхэд насанд нь амьдралын дадал заншил бий болгож баймаар байна. Хүмүүжил гэдэг үгийг задалж ойлгоод үзье. Хүн, хүмүүншил, тэр бүү хэл монгол бичгээ хүртэл хүмүүн бичиг гэдэг. Бүгд нэг л үндэстэй. Манай зарим эрдэмтэн хүнжил, хүншил гэж ярьдаг. Хүнших үйл явцыг л хэлээд байна аа даа. Тэгэхээр хүмүүжил гэдэг бол хүн болох, хүнших эрдэм юм гэж ойлгож болно. Биологийн амьтан байсан нялх хүүхэд орчин тойрноо таньж, харилцаж сурч байгаа нь хүнших эрдэмд суралцаж байгаа хэрэг юм. Хүүхэд нас гэдэг бол танин мэдэж, хүнших зааг дээр байгаа эгзэгтэй нас. Үүнийг орхиж ер болохгүй. Тоомжиргүй орхивол хамгийн эмзэг хурц сониуч байдаг цаг үеийг алдчихна. Болж өгвөл бага ангиас нь үндэсний хөгжил гэдэг хичээл ормоор байна. Монголчуудын амьдралын арга ухаан, ялангуяа монгол ард зоны олон зуун дамнуулан захиж хадгалж ирсэн ариун ёс журмыг хэвшүүлбэл яваандаа монгол хүн гэдгээрээ бахархах баттай үндэс суурь болно.
Хүүхдийн хүмүүжил төлөвшлийн тухай яриагаа би өөрийн хүүхэд насны дурсамжуудаар жишээлэн ярья л даа. Миний хүүхэд нас Ховд аймгийн Дөргөн суманд, өөрөөр хэлбэл Хар-Ус нуур, Чоно харайх голын хөвөөн дээр өнгөрсөн. Тун сониуч хүүхэд байсан болохоор миний хүүхэд нас их тод мөртэй. Юм юм хийх юмсан гэж оролдоно, гэхдээ хэл жаахан муутай, хэлгий хүүхэд байлаа. Манай ангийн багш Сайлаа гэж хүн. Сайлаа багш маань өдөр бүр дөрвөн мөр шүлэг тогтоож ир гэсэн хатуу даалгавар надад өгнө. Би ч даалгавраа сайн биелүүлсэн. Монголынхоо “Миний нутаг”, “Хэнз хурга”-аас эхлээд Оросын “Зоя”, “Өвгөн партизаны яриа” хүртэл тун олон шүлэг цээжилсэн дээ. Ингэсээр жилийн дараа миний хэлгий засагдаж, хоёр дахь жилээсээ концертонд шүлэг уншдаг, гурван жилийн дараа харин концерт хөтөлдөг боллоо. Багш минь миний сониуч зан дээр дөрөөлөн хэлгийг минь засч өгсөн хэрэг шүү дээ. Хэлгий засагдсанаас хойш сургууль дээрээ “Бардам туулай” гэдэг жүжиг хүртэл тоглоод хэсэгтээ л би уран сайханч болсон юм даа. Миний багш нар надад үнэхээр сайхан үлгэр дуурайл үзүүлснээс ч тэр үү би багш болохыг их хүсдэг байлаа. Багш ч болсон. Багш нар минь тун сайхан бичдэг хүмүүс, тэднийгээ дуурайсаар байгаад муугүй бичигтэйд тооцогдох болсон. Одоо ч ингэж үнэлэгддэг. Энэ маань намайг монгол хэлний багш болоход нөлөөлсөн байх. Монгол хэлний багш хүн муухай, бас алдаатай бичиж болохгүй биз дээ.
Хүүхэд насны минь тэмдэглүүштэй бас нэг зүйл бол салаан дарга, ангийн дарга, бүлгийн дарга зэрэг сонгуульт ажил хийж явсантай минь холбоотой. Анд нөхөдтэйгээ нийлж хамтарч ямар нэгэн ажил үйл бүтээхэд би багаасаа дадлагажсан. Хамтарч аялалд явах, биеийн тамирын уралдаан тэмцээнд орох, настай хүнд туслах, хэн нэгнийхээ жаргал зовлонг хуваалцах гэх мэт хамт олонч амьдралд туршлагажуулсан бүхэн хожмын амьдралд минь эргээд сайн нөлөө өгсөн. Дашрамд хэлэхэд, олон нийтийн ажил хийхдээ нэг хүн дээр овоолоод байх биш тараан байрлуулсан маягаар бүгдээрээ хийж байвал тун зохилтой. Идэвхтэн нэг хүүхэд сонгуульт ажил албанд байнга байгаад байх биш ээлжилж хийвэл хүүхэд бүр нийгмийн ажлын дадлага чадвартай болох, тэр ажлын давуу сул тал, жаргал зовлон, туршлага сургамжийг мэдэхэд хэрэгтэй болов уу гэж би боддог. Надад бас хамгийн том эрдэм үлдээсэн юм бол малчин ахуй минь. Би 10 хүүхэдтэй айлын хамгийн том нь. Олон дүүтэй ах хүний хариуцлага гэж айхтар юм байна. 17 нас хүртлээ малчин аав ээжийнхээ гар дээр байлаа. Хонь малаа хариулах, хурдан морь уяхаас эхлүүлээд хөдөөний малчин хүүхдийн хийдэг бүхнийг хийж сурч өссөн. Манайх нэлээн хэдэн тэмээтэй айл байсан учраас тэмээний эрэлд явна. Аав ээждээ дэм болох гэж явсан, сурсан ажил бүхэн маань миний хожмын амьдралд тустай эрдэм байсан.
Бид цөөхүүлээ гэж мэдэрч ойлгож л байгаа бол нэг хүн хэд хэдэн хүний ажил хиймээр байна. Манай нийгмийн салбар бүрт шахам өндөр мэдлэг мэргэжилтэй хүн дутагдаж байна. Тийм хүмүүсээ гадагшаа гаргаад алдаад байгаа нь өнөөгийн санаа зовоосон сэдэв. Нэг чадалтай хүн улс орондоо гадны нэг чадалтай хүнээс илүү үр дүн өгмөөр байна. Харамсалтай нь, оюуны нөөцтэй чадавхтай залуучууд гараад, олонх нь тэндээ суурьшчихаад байна. Энэ их хайран юм. Гэхдээ тэд гадаадад ажиллахдаа шинэ сэргэг олон юм сурч ирж байгааг нь үгүйсгэх аргагүй. Эх орондоо хэрэгцээтэй үед тэд буцан ирж их сурсан мэдсэнээрээ үйл бүтээнэ гэдэгт би найдаж байна.
Үүн дээр түшиглээд нэг зүйлийг хэлэхэд, мэргэжлээ сонгох үнэхээр чухал. Миний эх оронд чухам хэн хэрэгтэй байна, би чухал хэн болох вэ, юугаараа эх орондоо хэрэг болох вэ гэдэг асуулт маш чухал байна. Жишээлбэл, ХАА-н хөгжил, геологи эрдэс баялгийн салбарын хүн ямар их хэрэгтэй байна вэ. Байгаль орчноо хамгаалах, монгол хүнийхээ эрүүл мэндийг хамгаалах салбаруудад хүн хэрэгтэй байна. Монголын их баялгийг эх орон, ард түмэндээ хэрэгцээтэй байдлаар ашиглахад, ард түмэн, ахан дүүсээ урт наслуулахад туслах мэргэжил эзэмшмээр байна. Бүгдээрээ дипломатч, эсвэл хуульч болох хэрэггүй. Одоо ингэж байгаа учраас л нарийн ширийн юм хийх хүн олдохгүй байна шүү дээ. Энэ нь хүүхэд залуусын буруу биш, нарийн удирдлага зохицуулалт дутагдсаных. Гэхдээ хүүхэд залуусын зүгээс эх оронд маань юу хэрэгтэй байна, би юу хийвэл аж амьдралаа найдвартай аваад явах вэ гэдгийг бодож, шийдэж явах нь том хувь нэмэр юм шүү. Би юу хийж чадахав, би юунд авъяастай вэ, би аав ээжийнхээ ямар мэргэжлийг залгаж авах буюу тэдний тархинд хадгалаастай яваа их номын санг ашиглахав, аль эсвэл манай нутагт ямар давуу тал, үнэт нөөц байнав, түүн дээр би ажиллавал яаж амжилтанд хүрэхэв. Эдгээрт хариулж шийдвэр гаргах маш чухал байна. Дээд боловсрол эзэмшсэн хүн гадаадад рестораны аяга таваг угааж, зочид буудлын үйлчлэгч хийж явах хайран байна. Үүний оронд мэргэжлийнхээ дагуу магистр, докторт сурч, эрдмийн зэрэг цол хамгаалж, үйлдвэрлэлийн дадлага хийж байвал өөр хэрэг. Үүнийг бол Монголынхоо нэр хүндийг өргөж, иргэнлэг эх оронч яваа гэж үзнэ.

УТГЫН ЯЛГААГ АНХААРЧ, ЗӨВ БИЧИЖ ХЭРЭГЛЭХ ҮГС

2013 оны 02-р сарын 09 Нийтэлсэн МХУЗ-ын ЗАН
УТГЫН ЯЛГААГ АНХААРЧ, ЗӨВ БИЧИЖ ХЭРЭГЛЭХ ҮГС
ДӨЛ, ДҮЛ хэмээх үгсийн утга, хэрэглээний ялгаа:
Дөл: 1.(галын сор) гал ~ 2.шилж.(бадрал) тэмцлийн/шуналын ~
Дүл: (дунд) шөнө ~ гэх утгын ялгаатай болно.

ТӨВШИН, ТҮВШИН хэмээх үгсийн утга, хэрэглээний ялгаа:
Төвшин: 1.(дөлгөөн) төлөв ~ 2. (энх тунх) ~ жаргах
Түвшин: 1.(өргөгдөц) далайн ~ 2.шилж.(хэр хэмжээ) амьдарлын/мэдлэгийн ~ гэх утгын ялгаатай үгс юм.

МЭРГЭЖИХ, МЭРГЭШИХ гэх үгсийн утга, хэрэглээний ялгаа:
Мэргэжих: (мэргэжилдээ дадах)
Мэргэших: (нарийн эзэмших) гэх утгатай бөгөөд жишээлбэл
санхүүгээр мэргэжих, ажилдаа мэргэших гэж өгүүлбэрт хэрэглэх юм.

ДАМЖЛАГА, ДАМЖИЛГА гэх үгсийн утга, хэрэглээний ялгаа:
Дамжих: (а. гишгэж явах б. шилжих) дамж+лага=дамжлага
Дамжлах: (хамжин өргөх) дамжил+га=дамжилга хэмээн бүтэх бөгөөд үйл язгуураасаа хамаарч үгийн гарал нь өөр учир өөр утгатай үгс юм.

ҮЙЛ ҮГ ҮҮСГЭХ “-Л” ДАГАВАР

2013 оны 02-р сарын 09 Нийтэлсэн МХУЗ-ын ЗАН

 Дэлгэрэнгүй»

"ЭМЭЭЛ" гэдэг үгийн тайлбар

2013 оны 02-р сарын 09 Нийтэлсэн МХУЗ-ын ЗАН
“ЭМЭЭЛ”
ЭМЭЭЛ – уналга ачлагын үед морь малд тохдог бүүрэг, хавтас гөлөм зэрэг тоногоос бүрдсэн хэрэгсэл
эмээл шуух – эмээлийг гөлмөөр нь бүтээж олмоор нь даруулах
эмээлийн агт – эмээлийн хавтасны доорх унааны нуруунд тулдаг хэсэг
эмээлийн баавар – эмээлийн хавтасны дөрвөн үзүүрийн чимэглэл
эмээлийн бүүрэг – эмээлийн босоо хэлбэртэй хоёр хэсэг мод
эмээлийн ганзага – эмээлийн өмнө хойно нь юм тэгнэж тогтоох нарийн суран оосор
 Дэлгэрэнгүй»

"Хэлц үг"

2013 оны 02-р сарын 06 Нийтэлсэн МХУЗ-ын ЗАН
хэлц үгнүүд Дэлгэрэнгүй»

8-р ангийн МОНГОЛ БИЧГИЙН ГЭРИЙН ДААЛГАВАР

2013 оны 01-р сарын 23 Нийтэлсэн МХУЗ-ын ЗАН
Дэвтэр дээр цэвэр сайхан хуулж бичээд, галиглаж бичнэ. /шалгаж үнэлгээг заавал тавина/ Дэлгэрэнгүй»

10-р анги

2013 оны 01-р сарын 12 Нийтэлсэн МХУЗ-ын ЗАН
2-р улиралд үзсэн хичээлээ ерөнхийд нь сайн уншаад ирээрэй...

Ялагдалаа ялалт болго!!!

2012 оны 11-р сарын 01 Нийтэлсэн МХУЗ-ын ЗАН

Ялагдалаа ялалт болгон хувиргах таван үндсэн зарчим: 

1. Амжилтанд хүрэхийн тулд алдаагаа судал. алдсан үедээ үүнээсээ сургамж ав, тэгээд дараагийн удаад ял. 

2. Өөрийгөө бүтээлчээр шүүмжлэх зоригтой бай. алдаа, сул талаа судлан олж, засан залруул. Энэ таныг мэргэжлийн түвшинд хүргэнэ.

3. Хув заяагаа буруутгахаа боль. Саад бэрхшээл, асуудал тулгарах бүрт эргэн харж, алдаагаа ол, юун дээр алдсанаа мэддэг бай. Хувь заяагаа буруутгаснаар хэн ч, хэзээ ч, юунд ч хүрч байгаагүйг бүү мартаарай.

4. оролдлогтой байхын зэргэцээ туршалгаасаа суралцдаг бай. зорилгооосоо хараагаа бүү салга, гэхдээ толгойгоороо битгий хана мөргө. Шинэ аргыг туршиж үзэж бай.

5. Нөхцөл байдал бүхэн өөрийн гэсэн сайн талтайг бүү март. Түүнийг нь ол. Сайныг нь олж харвал зориг чинь мохохгүй. Ялагдал гэдэг бол бодол санааны зөвхөн тэр үеийн л төлөв байдал юм.

Хурдан уншиж сурах

2012 оны 10-р сарын 30 Нийтэлсэн МХУЗ-ын ЗАН
Хурдан уншиж суръя

Өнөө үед хэрэгцээт мэдээллийг олж авах нь амин чухал зүйл болоод байна. Хүн мэдээллийн 90 хувийг нүдээрээ харж авдаг. Иймээс мэдээлэл олж авах гол зам нь ном унших явдал юм. Гэвч хэвлэгдэн гарч байгаа ном, хэвлэл асар их болсон болохоор хүн өөрт хэрэгтэй багахаан мэдээллийг олж авахын тулд асар их хэмжээний зүйл унших шаардлагатай. Иймд хурдан унших чадвар нь хүний эзэмших ёстой гол чадваруудын нэг болсон байна. Наполеон минутанд 2000 үг, Бальзак бүтэн романыг хагас цагт, Вүүди Аллен “Дайн ба энх” зохиолыг хорин минутанд уншиж чаддаг байв. Тэгсэн мөртлөө тэд утга санааг нь гайхалтай гүн ойлгож, зарим өгүүлбэр, хэсгийг цээжээрээ иш татаж чаддаг байжээ. Гэвч олонхи хүн ингэж хурдан, үр дүнтэй уншиж чаддаггүй. Yүний учир юу вэ? Хурдан унших чадвар бол оюун ухаанаа дайчилж, анхаарлаа төвлөрүүлэн, хараагаа дасгалжуулж уншсаны үр дүн байдаг. Хурдан уншиж чаддаг болохын тулд дараах зүйлсийг анхаарах хэрэгтэй:

1.Амандаа үглэн уншвал
удаан уншдаг. Учир нь амандаа үглэн уншихад нүд, яриа, сонсгол гэсэн гурван зүйлд тархины үйл ажиллагаа чиглэгдэх болдог ба ингэснээр унших явцыг удаашруулдаг. Энэ дутагдлаасаа салъя гэвэл шүдээ зуусхийж, уруулаа хоёр хуруугаараа барьж байгаад унших хэрэгтэй. Эсвэл үүний оронд үгийг сэтгэлдээ төсөөлөн бодож унших аргыг хэрэглэж болно.
2. Унших явцдаа өгүүлбэрийн хэсэг бүрийн утгыг мэдэх гэлгүй, ерөнхий утгыг нь ойлгохыг хичээх хэрэгтэй.
3. Хэрэгцээгүй жижиг сажиг зүйлийг орхиж, тухайн сэдвийн гол санаа, аль чухал хэсгийг нь онцлон уншиж сурах хэрэгтэй.
4. Уншсан зүйлийнхээ гол тоймыг тодорхойлж сурах хэрэгтэй.
5. Зүүн талаас баруун тийш нь мөрийг дагуулан харалгүй, дээрээс нь доош гүйлгэн харж сур.
6. Нэг харахдаа ганц хоёрхон үг харалгүй, үгийг багц багцаар харахыг хичээ. Та нэг харахдаа хэдий чинээ олон үг хамарч чадна, төдий чинээ хурдан уншиж чадна.
7. Ном, сонин, сэтгүүл уншихдаа уншсанаа дахин дахин эргэж хардаг муу зуршилтай бол түүнээсээ аль болох түргэн сал. Эргэж харалгүй дандаа урагшлан уншиж хэвшвэл чи илүү анхааралтай байж сурна.
8. Ном уншихдаа чимээгүй намуухан орчинг сонго. Ном унших үед сэтгэлийн зовиургүй, тайван байх ёстой.

МОНГОЛ ҮГИЙН ЧУУЛГАН БОЛНО.

2012 оны 10-р сарын 27 Нийтэлсэн МХУЗ-ын ЗАН

МОНГОЛ ҮГИЙН ЧУУЛГАН БОЛНО.

Монгол улсын засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт "Ерөнхий боловсролын сургалтад хүүхэд бүрийг хөгжүүлэх бодлого баримтлан, үндэсний шинэ стандарт нэвтрүүлэх" арга хэмжээний тухай заасан байдаг. Үүний дагуу БШУЯ-ны сайдын тушаал гарч "Монгол үгийн чуулга" наадмыг 11-р сарын 14-ний өдөр улс орон даяар зохион байгуулахаар боллоо. Энэхүү наадмын гол зорилго нь ерөнхий боловсролын сургуулийн сурагчид "Монголын нууц товчоо" зохиолын баялаг уран үг хэллэгээр үгийн нөөцөө нэмэгдүүлэх, Монгол үндэстнийхээ түүх, соёл, ёс заншлаас суралцах, өвөг дээдсийн үлгэр дуурайллаар хүмүүжихэд оршиж байгаа юм байна. Үүний тулд эхлээд ерөнхий боловсролын сургуулиуд "Монголын нууц товчоо" зохиолыг унших хөдөлгөөн өрнүүлэх юм. Хүүхдүүд зохиолоо уншаад ховор нандин үг хэллэгийг үгийн бүтэц, утгыг тайлбарлаж, зохиолд дүрслэгдээгүй зарим үйл явдал, утга санааг зохиож бичин, ярьж өрсөлдөнө. Улмаар сургууль бүрээс нэг хүүхэд шалгарч, тэдгээр хүүхдүүдэд Монгол улсын нэрт зохиолчдын шилдэг номыг гардуулах юм байна."Монгол үгийн чуулган" наадам ахлах ангийнхны дунд буюу 10,11-р ангийн сурагчдын дунд болно. Монгол улсын засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт "Ерөнхий боловсролын сургалтад хүүхэд бүрийг хөгжүүлэх бодлого баримтлан, үндэсний шинэ стандарт нэвтрүүлэх" арга хэмжээний тухай заасан байдаг. Үүний дагуу БШУЯ-ны сайдын тушаал гарч "Монгол үгийн чуулга" наадмыг 11-р сарын 14-ний өдөр улс орон даяар зохион байгуулахаар боллоо. Энэхүү наадмын гол зорилго нь ерөнхий боловсролын сургуулийн сурагчид "Монголын нууц товчоо" зохиолын баялаг уран үг хэллэгээр үгийн нөөцөө нэмэгдүүлэх, Монгол үндэстнийхээ түүх, соёл, ёс заншлаас суралцах, өвөг дээдсийн үлгэр дуурайллаар хүмүүжихэд оршиж байгаа юм байна. Үүний тулд эхлээд ерөнхий боловсролын сургуулиуд "Монголын нууц товчоо" зохиолыг унших хөдөлгөөн өрнүүлэх юм. Хүүхдүүд зохиолоо уншаад ховор нандин үг хэллэгийг үгийн бүтэц, утгыг тайлбарлаж, зохиолд дүрслэгдээгүй зарим үйл явдал, утга санааг зохиож бичин, ярьж өрсөлдөнө. Улмаар сургууль бүрээс нэг хүүхэд шалгарч, тэдгээр хүүхдүүдэд Монгол улсын нэрт зохиолчдын шилдэг номыг гардуулах юм байна."Монгол үгийн чуулган" наадам ахлах ангийнхны дунд буюу 10,11-р ангийн сурагчдын дунд болно.

Эссэ хэрхэн бичих вэ?

2012 оны 10-р сарын 25 Нийтэлсэн МХУЗ-ын ЗАН
Эссэ хэрхэн бичих вэ?

Эссэ хэрхэн бичих вэ?


Та эссегээ яаж бичих вэ?

1-р алхам: Бичихээсээ емне
Эхлээд юу бичихээ сайтар бод. Ингэхдээ бvтэц, зохион байгуулалт, дэс дараалал зэргийг vл хайхран бодол санаандаа байгаа бvхнээ цаасан дээр буулга.
Бичсэн зvйлээ утга санаагаар нь хооронд нь холбож vз.
Дэс дараалал, логикийг анхаар.
Одоо бичсэн зvйлийнхээ утга санааг анхааран тухайн эх болгон дээр нарийвчлан ажилла.
Бvгдийг дахин эхнээс бич.

2-р алхам
: Эхний хэсэг
Энэ хэсэгт та эссе буюу зохион бичлэгийнхээ товч утга, еренхий телевлегеег тусгаарай. Эхний хэсэгт эссений товч агуулгыг тусгаж егвел уншигчдад еренхий утга санааг тvргэн ойлгож, vргэлжлvvлэн уншихад хялбар болдог. Тийм учраас та эхний хэсгээ аль болох сонирхолтой, анхаарал татахуйц болгохыг хичээгээрэй.

3-р алхам: Их бие
Их биеийн хэсэг бvр нь еерийн агуулгыг хадгалсан егvvлбэрээр эхэлдэг бегеед энэ егvvлбэр нь ямагт шинэ санаа агуулсан байх ёстой. Дараа нь энэхvv егvvлбэрийн утга санааг тодруулсан янз бvрийн жишээ, тайлбар, тоо баримтыг нэмж оруулна.

4-р алхам
: Дvгнэлт
Зохион бичлэгийнхээ энэ хэсэгт дээрх бичсэн зvйлийнхээ талаар дvгнэлт гарган бичих хэрэгтэй.

5-р алхам: Засвар хийх
Та зохион бичлэгээ бичиж дуусгаад чангаар еерее еертее уншаад vз. Хэрэв та зохиогч биш харин уншигчийн байрнаас хандвал еерийн алдаагаа илvv амархан олох болно.

Сайн эссе ямар байх вэ?
• Хялбархан уншигдаж, амархан ойлгогддог зохион бичлэгийн сайн эссе гэж дvгнэдэг. Таны зохион бичлэгийн гол санаа тод гарсан байх ёстой.
• Эссе нь зохиогчоо хувь хvний талаас нь харуулж чадсан байх.
• Эхлэл ба тегсгел нь ойлгомжтой бегеед утга санаа нь логик холбоотой байх.


Эссе бичихэд анхаарах зvйлvvд

Хэдийгээр зохион бичлэг тань тегс болж чадаагvй ч гэсэн дараах тvгээмэл тохиолддог дутагдлуудыг гаргахгvй байхыг анхаараарай:
• Хэтэрхий том эсвэл эртний vг бvv хэрэглэ. Зарим хvмvvс зохион бичлэгээ ухаантай, гоё харагдуулах зорилгоор хэт том vг хэрэглэдэг. Гэвч эдгээр vгнээд нь зохион бичлэгийн зевхен хоосон чимэг болж, хувь хvний vзэл бодлыг бvрэн илэрхийлж чаддаггvй.
• Зохион бичлэгийн зорилго нь утга санаанаасаа зерсен, авцалдаагvй байх.
Ядуу хэллэгтэй байх.
• Тэмдэг нэр болон еер туслах vг аль болох цеен ашиглаарай.
• Ергедлийн маягтанд егсен мэдээллээ эссендээ дахин битгий давтаарай.
• Зохион бичлэг нь нэгэн хэмтэй байх ёстой.
• Еерийнхее сайн мэддэг, сонирхдог зvйлийн талаар бичих, харин сэдвээ сайн бодох хэрэгтэй.
• Эссе хэтэрхий урт байх хэрэггvй.
• Гол сэдвээсээ хазайх ёсгvй.



Романтай адил эсссэ юуны тухай ч байж болно. Их сургууль болон коллэжуудад эзэмших ёстой хамгийн гол зүйл бол эссэ бичиж сурах байдаг. Эссэ гэдэг та өөрийн бодлоо ямар нэг тодорхой асуудал дээр илэрхийлэх, батлах тухай юм. Та нөхцөл байдлыг гарган тавиад, учир шалтгааныг нь харуулах ёстой.
1. Та эхлээд юуны тухай бичих гэж буйгаа уншигчидад хэлэх ёстой. Эхлээд тухайн сэдэв дээрх өөрийн бодлоо энгийнээр эхний хэсэгт бичих хэрэгтэй. Үүнийг та тухайн эссэгээ бичих хэв маягтаа тааруулан сонгох нь зөв.
2. Хүмүүст хандан бич. Та эхний хэсэгт бичсэн өөрийн бодлоо задалж нэг нэгээр нь дэлгэрүүлэх хэрэгтэй. Задлан бичиж буй зүйлүүдээ жишээ, тайлбараар нотолж задалсан хэсэг бүрээ өөрийн дүгнэлтээр хаах хэрэгтэй.
3. Та хүмүүст хандан хэлсэн зүйлээ дахин сануул. Тэгээд өөрийн эссэгээ төгсгөж, эцсийн бодлоо хэсэг өгүүлбэрт багтаан бич.
• Та хэрвээ үнэхээр сайн эссэ бичиж сурмаар байгаа бол сайн эссэчдээс жишээ авж, тэднээс суралцах хэрэгтэй. Волтайр, Жоан Дидион, Анние Диллард, Чарлэз Ламб, Ралф Валдо Эмэрсон, Торэау, , Шэллэй, Гор Видал зэрэг сайн эссэчид байдаг.


Эссенээс юу олж мэдэхийг хvсдэг вэ?
Эссенээс таныг хувь хүний чинь хувьд олж харахыг хичээдэг. Мэдээж хичээл сурлагын байдал, ажлын туршлага, олсон амжилт чинь чухал. Гэхдээ эдгээрийг CV, Application Letter болон дүнгийн чинь хуулбараас харчихна. Харин эссенээс та хэн бэ, та юунд зорьдог, тэмүүлдэг, ямар үзэл бодолтой вэ гэх зэргийг олж харах гэдэг. Иймээс та өөрийгөө ямар өнцгөөс нь харуулах вэ гэдгээ маш сайн бодож, төлөвлөх хэрэгтэй. Эссег тань уншаад таны бусад материалыг харах сонирхол төрөх ёстой. Тэд таны эссег уншаад энэ сургуульд суралцахад тохиромжтой оюутан мөн үү гэдгийг тогтоохыг оролдоно.

Хэрэв эссенд өөрийнхөө давуу талыг бичээрэй гэсэн байвал өөрийгөө хариуцлагатай, ажилсаг, хөдөлмөрч, ухаантай зэргээр бичээд огт хэрэггүй. Мэдээж өөрийгөө хариуцлагагүй, залхуу, юм ойлгодоггүй гэж бичих хүн байхгүй. Харин үүний оронд та чөлөөт цагаараа асрамжийн газрын хүүхдүүдэд англи хэлний хичээл заадаг гэж бичсэн нь дээр. Мөн шалгаруулалтын комиссынхонд зүгээр л онц сурлагатан хэрэггүй, харин төрөл бүрийн салбарыг сонирхдог, нийгмийн идэвхтэй хүн чухал байдаг. Иймд та зуны улиралд одон орон судлалын нийгэмлэгт ажилладаг гэх мэтээр бичвэл уншиж байгаа хүндээ илүү сонирхолтой байж чадна.

Хэмжээ
Хамгийн гол анхаарах зүйл бол хэмжээ. Та заасан үгийн тооноос хэтрүүлж огт болохгүй. Энэ нь таныг аливааг задлан шинжлээд эргүүлэн дүгнэж, санаагаа товч тодорхой илэрхийлж чадаж байна уу гэдгийг чинь шалгаж байгаа хэрэг. Эссе бол таны сургуульд илгээж байгаа материалууд дотроос хянаж, хүссэнээрээ хийж болох цорын ганц зүйл гэдгийг ойлгоорой.

Шалгаруулалт
Олон мянган захиаг шалгалтын комиссынхон хэрхэн, ямар үзүүлэлтээр шалгаруулдаг вэ. Энэ талаар шилдэг сургуулиудын шалгалтын комисст багтдаг туршлагатай хүмүүсээс авсан судалгааг товчлон танилцуулья.

Тэд эссенээс юуг олж мэдэхийг хүсдэг вэ?

-Сурах чадвар: хөдөлмөрч чанар, сэтгэн бодох, задлан шинжлэх, дүгнэлт хийх чадвар

-Хувийн чанар: өөртөө итгэлтэй, үнэнч, зорилготой, манлайлагч байх, бусдыг араасаа дагуулах, өөрөө өөрийгөө хурцлах чадвар

-Мэргэжлийн ур чадвар: өөрийн сонгосон салбартаа амжилт гаргахад нөлөөлөх туршлагуудыг хуримтлуулсан уу, бусадтай харилцах, бусдыг удирдах чадваруудад суралцсан уу зэргийг таны эссенээс олж мэдэхийг хичээдэг. Мөн дараах 3 асуултанд хариулт олохын тулд тэд таны эссег уншдаг.

-Та энэ сургуульд элсвэл амжилттай суралцаж чадах эсэх

-Та анги, хамт олондоо шинэлэг байдлыг бий болгож чадах эсэх

-Та бусад өргөдөл өгөгчдөөс хэр зэрэг давуу талтай, онцлогтой байна.

-Ингээд таны эссэг уншиж дуусахад Та бол энэ сургуульд сурахаар заяагдсан, үнэхээр тохирсон хүн яах аргагүй мөн гэдгээ нотолж чадсан байх ёстой юм.

Эссег хэн уншдаг вэ?
Шалгаруулалтын комисс гэж байх бөгөөд тэдгээр хүмүүс жил бүрийн шалгаруулалтыг хийдэг, маш туршлагатай хүмүүс байдаг. Тэд ямар хүмүүсийг сургуульдаа оруулах дуртай байдгийн талаар баримжаа мэдээлэлтэй болохын тулд та сургуулийн веб хаягаар ороод FAQ буюу хамгийн түгээмэл тавигддаг асуулт болон түүнд өгсөн хариултуудыг уншсан байхад зүгээр.

Яаж шалгаруулдаг вэ?
Ер нь бүхий л сургуулийн сонгон шалгаруулалтын үе шат нь адил гэхэд болно. Эхний ээлжинд 1-2 мэргэжилтэн бүх материалыг уншина. Ямар ч байсан таны материал хугацаандаа очсон л бол уншигдалгүйгээр хогийн саванд орно гэж байхгүй. Мөн TOEFL, GRE, GMAT зэрэг шалгалтанд минимум оноог нь авсан байвал шүү дээ. Тэд нэг эссег уншихад 10-40 минут зарцуулдаг. Комисс өдөрт дунджаар 100 орчим эссе уншдаг гэсэн тооцоо бий. Тиймээс тэд эссений эхний хэдхэн мөрөөс л тухайн эссег сонирхолгүй, сонирхолтой зэргээр тархиндаа ялгачихдаг. Ингээд таны материал авах, татгалзах, тодорхойгүй гэсэн гурван хайрцагны нэгэнд орно. Хэрэв таны материал тодорхойгүй гэсэн ангилалд орвол дараагийн хүн уншина. Хэрэв тэр дахиад л тодорхойгүй гэвэл сургуульд элсэх таны магадлал буураад л байх болно. Хэрэв элсүүлэхээр бол таны материалыг деканд өгөх бөгөөд декан зөвшөөрвөл та тус сургуулийн оюутан боллоо гэсэн үг. Тэгэхээр та энэхүү тодорхойгүй гэсэн ангилалд орохгүйн тулд аль болох гайхалтай сайн, ер бусын онцлог, буас эрс ялгарахуйц эссе бичихээс өөр аргагүй юм.

Анхаарах зүйлс
Та чухам юу илэрхийлэх гээд байгаагаа тодорхой бичих ёстой. Та бол энэ сургуульд заавал сурах ёстой хүмүүсийн нэг гэдгээ та 2-3 үндэслэлээр нотлох хэрэгтэй. Санаагаа ойлгомжтой илэрхийл. Таны эссе тодорхой, логиктой, сонирхолтой байх ёстой. Түүнээс биш энэ бол эрдмийн ажлын судалгаа, өөрийгөө магтсан зохион бичлэг биш. Хөгжилтэй, сонирхолтой. Оновчтой хошигнож чадсан хүмүүс буд дандаа таалагддаг.

Сайн эссе бичихийн тулд:

-Ямар хэсгүүд дээр төвлөрөхөө тодорхойл
-Дарааллаа гарга
-Амьдралд тохиолдсон болсон явдлуудаасаа дурьдаж болно
-Танд энэ чиглэлээр сурахын юу нь сонирхолтой байгаа, юу сурахыг хүсч байна гэдгээ илэрхийл
- Эссены эхлэл ердийн "саарал” биш, харин богино түүх, ишлэл үг, асуулт, дүрслэлээс эхэлж болно.
-Эссены төгсгөл нь гол хэсгүүдээ тодотгосон байх ёстой
-Бичиж дууссан эссэгээ хамгийн багадаа гурван удаа унших хэрэгтэй
-Өөр хэн нэг хүнд өгч уншуулаад санал, анх буусан сэтгэгдлийг нь сонсох
- Өөрөө өөртөө чангаар унших хэрэгтэй

Муу эссе бичихийн тулд:

- Би 19** онд төрсөн, Намайг тэр гэдэг… гэх мэтээр эхлэх
- Эссены оронд товч намтраа бич
-Сонирхолтой, хөгжилтэй биш харин инээдэмтэй юм бич
-Уран яруу, уянгын халилтай үгээр бөмбөгд
-Компьютерийн зөв бичгийн дүрэм шалгагчид 100% найд
-Нийтлэг, ерөнхий, мэдээжийн зүйл бич
-Яагаад дунд сурсан, ажлаа олон дахин сольсон зэрэг дутагдлуудаа хаацайлан, тайлбар бич

Эх орныг нь эзэлье гэвэл эх хэлийг нь мартуул

2012 оны 10-р сарын 21 Нийтэлсэн МХУЗ-ын ЗАН
Эх хэлний үнэ цэнэ Дэлгэрэнгүй»